Мексикийн анхны эмэгтэй ерөнхийлөгч тангаргаа өргөж, ажлаа хүлээн авлаа
Мексикийн анхны эмэгтэй ерөнхийлөгч Клаудиа Шеинбаум мягмар гарагт /2024.10.01/ тангаргаа өргөж, үүрэгт ажлаа хүлээн авсан байна. Шеинбаум тангаргаа өргөсний дараа хууль тогтоогчид “Presidenta, Presidenta” хэмээн уухайлжээ. Тус улс тусгаар тогтнолоо тунхагласан 200 гаруй жилийн хугацаанд анхны удаа ерөнхийлөгч гэх үгийг испани хэл дээр эмэгтэйлэг хэлбэрийн нэр үгээр ашигласан нь энэ байв.
62 настай түүнийг хэд хэдэн асуудал шууд хүлээж байгаа. Үүнд удааширч буй эдийн засгийн өсөлт, дуусаагүй дэд бүтцийн хөтөлбөрүүд, нэмэгдэж буй гадаад өр болон далайн хар шуурганд нэрвэгдсэн Акапулько хотын сэргээн босголт гэх мэт. Тэр тангараг өргөхдөө “Хүйс нь хувь заяаг нь шийдэлгүй, өөрсдийн хүсэл мөрөөдлөө нэг л өдөр биелүүлнэ” гэж тэмцэж ирсэн хүмүүсийн хамт төрийн эрх мэдэлд гарлаа гэжээ.
Шеинбаум олон тооны амлалт өгсөн байгаа. Тэдгээрт бензин, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлах, хүүхэд болон эмэгтэйчүүдэд олгох мөнгөн тэтгэмжийг өргөжүүлэх, бизнесийн хөрөнгө оруулалт мөн орон сууц, зорчигч тээврийн төмөр замын бүтээн байгуулалтыг дэмжих гэх мэт зүйлс багтаж буй.
Эх сурвалж: Associated Press
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ орчуулга, хэллэг, найруулгыг нь хараад байгаарай!