Гадаад мэдээДЭЛХИЙ

Японы шинэ ерөнхий сайд засгийн газраа бүрдүүллээ

Япон улс мягмар гарагийн /2024.10.01/ орой шинэ ерөнхий сайдаа томилсон. Батлан хамгаалахын сайд асан Ишиба Шигэрүг тус улсын парламент 65 дахь ерөнхий сайдаар өргөмжилсөн юм. Үүний дараа тэрбээр 20 сайдаа томилж засгийн газраа бүрдүүлсэн байна.

Ишиба эдийн засгийн савлагаатай байдал, улсынх нь аюулгүй байдалд заналхийлэл нэмэгдсэн болон төрд итгэх иргэдийн итгэл суларсан нөхцөлд Японыг удирдана. Тэрбээр засгийн газрынхаа гол албан тушаалуудад батлан хамгаалахын мэдлэгтэй хүмүүсийг томилсон байна. Энэ нь Японы батлан хамгаалахын салбарыг бэхжүүлж, засгийн газрын тогтвортой байдлыг хангахад Ишиба онцгой анхаарч буйг харууллаа. Тэр гадаад хэргийн сайдаараа батлан хамгаалахын сайдаар нэг жил ажиллаж байсан Иваяа Такэшиг сонгосон юм. Харин Батлан хамгаалахын сайдаар өмнө нь ажиллаж байсан туршлагатай Като Кацүнобүг томилжээ.

Түүний сонгосон 20 сайд дунд холбоотон болон өрсөлдөгч нар нь багтаж буй. Гэхдээ зөвхөн хоёр эмэгтэй сайд томилсон байна. Тэд бол Хүүхдийн хэрэг хариуцсан сайд Михара Жүнко, Боловсролын сайд Абе Тошико нар юм. Японы өмнөх засгийн газар таван эмэгтэй сайдтай байсан. Ийнхүү засгийн газар эмэгтэйчүүдийн оролцоо багассан нь улс төрд эмэгтэйчүүдийн төлөөллийг дэмжих гэсэн Токиогийн бодлогын хувьд арагшилсан хэрэг байлаа гэж хүний эрхийн байгууллагууд шүүмжилсэн юм.

Эх сурвалж: Kyodo, Japan Today

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2024-10-02 17:42

Япон 20 сайдтай байхад Монгол 23 сайдтай манайх хэзээч хөгжихгүй.

Холбоотой мэдээ

Back to top button