ОБЕГ-аас зориулалтын саванд шатахуун нөөцөлж, замд гарахыг анхаарууллаа

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар нойтон цас орж, сэрүүсэх тул хол, ойрын замд гарахдаа автомашин, техник хэрэгслийнхээ бэлэн байдлыг хангаж, шатахууны нөөцийг бүрдүүлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй гэж ОБЕГ-аас сэрэмжлүүллээ.
Иргэд хөдөө орон нутгийг зорихдоо шатахуун нөөцлөхөөр өргөн хэрэглээний хуванцар сав хэрэглэх нь нийтлэг. Харин ШТС-ууд зориулалтын бус саванд өгөхгүй гэснээр нөөцгүй хол замд гардаг.
Харин мэргэжлийн байгууллагаас MNS 4628-2013 “Шатахуун түгээх станц. Техникийн ерөнхий шаардлага” стандартад зориулалтын зөөврийн саванд Шатахуун түгээх станцууд бензин, шатахууныг олгох нь үндсэн үйл ажиллагаа” хэмээн тусгасан байдаг.
Тиймээс иргэд та бүхэн өөрийгөө болон бусдыг эрсдлээс хамгаалж, зориулалтын зөөврийн саванд шатахуунаа нөөцөлж замд гараарай.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БЭНЗЭЭН ХОЛООНК САВАНД БЭНЗЭЭН АВИЙ ГЭХЭД БИТГИЙ ГУУЦ ТЭНЭГЭЭ ДЭЭРЭЭСЭЭ АСГААД ЧҮДЭНЗ ХАВИРАХ НЬ ГЭЭД ӨГДӨГГҮЙШТ ТЭГЭХЭЭР ЯАХЫН.ГУЙГААЛ БАЙНА ӨГДӨГГҮЙ ЭНИЙГЭЭ ЗӨВШӨӨРҮҮЛЧИХ