ОХУ-ын шүүх АНУ-ын “JP Morgan”, “Mellon” банкны хөрөнгийг царцаалаа

Москвагийн арбитрын шүүх лхагва гарагт /2024.10.02/ АНУ-ын “JP Morgan”, “New York Mellon” банкны хөрөнгийг царцаасан байна. “New York Mellon”-ыг ОХУ дахь “Citibank” эзэмшдэг, харин “JP Morgan Chase” банкийг ОХУ дахь “Morgan Chase Bank”-ын холбоотон эзэмшдэг юм. Москвагийн шүүх нийтдээ 372 сая ам.доллар бүхий хөрөнгийг царцаасан байна.
Шүүхийн шийдвэрт хөрөнгө царцаах ажлыг ОХУ-ын ерөнхий прокурорын орлогч “ОХУ-ын эрх ашгийг хамгаалах үүднээс” эхлүүлсэн гэж бичжээ. Энэ шийдвэр нь Украины төв банк “MR Bank”-ын лицензийг түдгэлзүүлэн, 2025 он гэхэд татан буулгах алхам хийсэнд тус хоёр банк оролцсон гэж үзсэнтэй холбоотой аж. Украины албаныхан болон АНУ-ын “New York Mellon”, “JP Morgan Chase” банк хоёрын эсрэг ОХУ-ын ерөнхий прокурорын газар хэрэг үүсгэн ажиллаж эхэлжээ.
“MR Bank” нь ОХУ-ын хамгийн том банк болох “Sberbank”-ын Украин дахь салбар. ОХУ-ын ерөнхий прокурорын газар “MR Bank”-ын 121 сая ам.долларыг “JP Morgan”, 251 ам.долларыг “New York Mellon” банкны хадгаламжид байршуулсныг “Sberbank”-ын зүй ёсны хөрөнгө гэж үзсэн тул царцаасан аж.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Больж