Гадаад мэдээДЭЛХИЙ

“БНХАУ, ОХУ, Иран хиймэл оюун ухаан ашиглан АНУ-ын сонгууль нөлөөлөх гэж оролдоно”

АНУ лхагва гарагт /2024.10.02/ аюул заналхийллийн үнэлгээ гаргажээ. Тус үнэлгээнд ОХУ, БНХАУ, Иран гурав АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх гэж оролдох аюул, тэр дундаа хиймэл оюун ухаан ашиглан хийсэн хуурамч мэдээлэл түгээх заналхийлэл нэмэгдэж байгаа гэж дүгнэсэн байна.

Тодруулбал АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам гаргасан тайландаа ОХУ-ын нөлөөлөгчид АНУ-руу нэвтэрч буй цагаачдын талаарх мэдээллийг улам дэвэргэж байна гэж бичжээ. Мөн тэд хиймэл оюун ухаан ашиглан АНУ-д үйл ажиллагаа явуулдаг жинхэнэ хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэт харагдах хуурамч вэб сайтууд үүсгэж байгаа аж.

Харин Ираны хувьд сүүлийн үед нөлөөлөх хүчин чармайлтаа илүү түрэмгий болгож байна гэж тус тайланд бичжээ. Нэг жишээнээс харвал Газын зурвас дахь мөргөлдөөнтэй холбоотой эсэргүүцлийн жагсаал өдөөхийн тулд Иран жүжигчид жүжиглэж буй бичлэгийг цахим орчинд тараасан гэж АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам мэдэгдсэн юм.

Тус тайландаа Дотоодын аюулгүй байдлын яам “БНХАУ, Иран, ОХУ гурав АНУ-ын ардчилсан институц болон нийгмийн эв нэгдэлд итгэх итгэлийг алдагдуулах шинэ боломжуудыг эрэлхийлэхийн тулд хорлон сүйтгэх, нууц, эрүүгийн болон албадлагын тактикуудыг хослуулан ашиглана” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-10-03 18:38

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!

Холбоотой мэдээ

Back to top button