Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Монгол бичигтэй худгийн өвөө ЭВДЭРСЭН АВТОБУСЫГ НОМЫН САН болгон тохижуулжээ

Өнгөрсөн дөрөвдүгээр сард eguur.mn сайт “Худгаас ус авахаар ирэх хүүхдүүдэд Монгол бичиг зааж, ном өгч явуулдаг “БАЯРАА ӨВӨӨ”-ийн мөрөөдөл” нэртэй сурвалжилга бэлтгэн хүргэж байв. “Өөрийн ажиллуулдаг худгийнхаа ханан дээр уйгаржин монгол бичгийг хойч үедээ өвлүүлж, таниулах гэж 600 гаруй үсэг бичиж, тэмдэглэн үлдээсэн, ус авахаар ирсэн хүүхдүүдэд үсгүүдээ ганц нэгээр нь цээжлүүлдэг юм” хэмээн Баяраа өвөө ярьж байв. /энд дарж уншина уу/

Гэрэл зургийг: Ц.Мягмарсүрэн

Хотын төвийн хүүхдүүд чөлөөт цагаа номын санд суун ном уншиж өнгөрүүлж байхад “хотын хөдөө” амьдардаг хүүхдүүд жаахан биедээ баймгүй хүнд ачаа үүрдэг. Аравхан настай хүүхэд 120 литрийн ус зөөж байгааг хараад зүгээр суухыг хүсээгүй тул усаа авах гэж ирэхэд нь бага ч болов боловсрол олгохсон гэж хүсдэг өвөө.

ҮХЭХЭЭСЭЭ Л ӨМНӨ ЭНИЙГ БАРИУЛМААР БАЙНА

Тэр монгол бичиг хүүхдүүдэд заагаад зогсохгүй, худагтаа ном өгч явуулах үйлчилгээ үзүүлнэ. Хүүхдүүдээс нэг ч төгрөг авалгүй, нэр усыг нь хэзээ авч явсантай нь тэмдэглэж авч үлдээд уншиж дуусахад нь буцаан авна. “Цэвэрхэн уншаарай” гэх ганц л захиас хэлнэ. Уншаад ирснийх нь дараа бяцхан шалгалт авна.

Тэр ийм хүсэлтэй. Өдгөө 66 настай Б.Баярсайхан хорооныхоо эдийн засагчаар 2004-2010 оныг хүртэл ажиллаж, энэ хугацаандаа Архустынхаа таван гудамжийг нэр хаяггүй байхад нь нэр өгч хаягжуулсан, тэр хавьд БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар засмал зам тавигдахад Архустынхаа ажилгүй залуусыг дайчлан, өдрийн 25 мянган төгрөгийн цалин өгч улаан шугамыг нь татаж байсан гээд хүний төлөө явдаг нэгэн.

Ийм нэг энгийн иргэн хэвлэлийнхнийг ирэх бүрд л үлгэр, домог шиг нэг мөрөөдлөө ярьдаг байв. Тэр нь номын жижигхэн уншлагын танхим, хүүхэд хөгшид чөлөөт цагаа өнгөрүүлэх тоглоомын талбай. 2010 онд тэр хамгийн анх тохижилт хийлгэх санаагаа гаргаж, архитектор хүүг гуйж зургийг нь зуруулж, үүнээс хойш 9 жилийн дараа тэтгэврийнхээ 300 мянган төгрөгөөр зураг төслийг нь гаргуулжээ. Энэ хугацаанд төр засагт хандаж, өөрийн төслийг танилцуулсан ч тэр бүрд “үгүй” гэдэг хариу сонссоор ирсэн гэдэг.

Уг нь 60 сая төгрөг л хэрэгтэй, тэгвэл хүүхдүүдэд хэрэгтэй номын сан байгуулж, хажууд нь хөгшид агаарлаж суухдаа харах усан бассейн байгуулна гэж байсан. Өөртөө хувцас авч, хоол идэх гээгүй, үхэхээсээ л өмнө энийг бариулмаар байна гэж тэр ярьсан.

ХҮССЭН САНХҮҮЖИЛТ НЬ ШИЙДЭГДСЭНГҮЙ – ГЭХДЭЭ Л ШИЙДЭЛ БИЙ, ТЭР НЬ АВТОБУС

Учир нь тэр хавийн дунд ангийн сурагчид Дамбадаржаагийн гүүрний орчимд баригдсан сагсны талбайд чөлөөт цагаа өнгөрүүлдэг бол түүнээс бага насныхан Сэлбэ голын ширгэсэн усанд л өдөржин тоглож байгаа харагддаг. Гэтэл Сэлбэ гол ширгээд өвдөг хүрэхээргүй гүехэн болж, эргэн тойрон архичдын хаясан архины шил, лаазаар дүүрэн. Тиймээс л тохилог жижигхэн байр бариад хүүхдүүдэд элдэв янзын ном уншуулж, ярилцаж, Монголынхоо уламжлалт тоглоом наадгайг заахыг хүсэж.

Яг хүссэн шиг нь тохилог жижигхэн уншлагын танхим боссонгүй. Гэхдээ тэр эвдэрсэн автобус авч ирээд гаднахыг нь будаж, дотор талд нь дрож дэвсээд, модон ширээ байрлуулж, ном өрөөд, шатар тавьжээ. Харин худгийнхаа нөгөө талд сагсны талбай босгож, бага насны хүүхдүүд тоглох боломжтой хэд хэдэн тоглоом байрлуулсан байна.

Эрх мэдэлтнүүд түүнийг хараад “яг тийм уншлагын танхим хийх нь юу л бол” гэж боддог бололтой. Бичсэн захидал, хүсэлтүүдийг нь бие бие рүүгээ шидэлнэ, сүүлдээ хүсэлт нь хаа яваа нь мэдэгдэхгүй, тэгэсхийгээд л замхарчихдаг. Гэтэл монгол бичигтэй худгийн өвөө зорьсноосоо буцсангүй, өөрийнхөөрөө ийн бүтээжээ.

Сэтгэл байвал бүхнийг болгодог аж. “Рашаан устай хоёр ангиртын худаг”-таа нам гүмхэн суугаад өөрийн үл чадахаас чадах хүртэл хичээн зүтгэх энэ буурай, үр хойчдоо үлгэр дуурайлал үзүүлэх сэн гэсэн гэгээн хүсэлтэй хэвээр. “Рашаан устай хоёр ангиртын худаг”-аасаа бүх л хотоо ажиж суух хөх өвгөн юу эсийг бодох вэ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
35 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Batjargal sanjaa
Batjargal sanjaa
2019-12-13 09:04

Хаягийг нь олоод ном хандивлах юмсан. Хаяг утсыг нь мэдэх бол миний хаягаар өгөөрэй.

zochin
zochin
2019-12-14 08:03

dari ehiin zamaar ogsoj ywhad yg zamiin hajud hudag ni baidag ta bvhen tusalwal hudag deer ni ochooroi mundag setgelteu hvn

Өвөөгийн танил
Өвөөгийн танил
2019-12-14 03:27

91197341 энэ өөрийнх нь дугаар нь, холбогдоод хүүхдүүдэд ном хандивлав�##� их баярлана шүү 🙂

Nomi
Nomi
2019-12-13 10:32

Nogoo owor sogoot ywdag tiishee usan sangiin buidal dr bdag

Зочин
Зочин
2019-12-15 10:49
Reply to  Nomi

usan sangiin daraagiin buudal
hudgiin zogsool

Зочин
Зочин
2019-12-13 12:22
Reply to  Nomi

Баярл�##�аа

Зочин
Зочин
2019-12-13 10:29

СБД 15Р ХОРОО ГЭСЭН ФЭЙС ХАЯГ РУУ ОРООД АСУУ. ЭНЭ ӨВӨӨГ ДАМБЫНХАН САЙН МЭДНЭ.

Хүүхэдүүд
Хүүхэдүүд
2019-12-13 09:25

Сонгууль дөхөөр хорооны �##�бан ажилчидын ажлыг булааж хийгээд байдаг ИХ-н гишүүдээ юм хийж буй хүнд хэдэн төгрөг төсөвлөөд өгөөчээ . Хороо дүүрэг ч дэмжээд өгөөч энэ сайхан сэтгэлтэй хүнийг .ИХ-д нэр дэвших гэж байгаа нөхдүүд одоо л хэдэн төгрөг гаргаж , ойр орчинг тохижуулж өгвөл сайхан сурт�##�чилгаа болондоо .

Зочин
Зочин
2019-12-13 09:53

Энэ хавиас Боловсролын сайд байсан Цогзолмаа гишүүн сонгогдсон шде. Тэр хүн л хийх ёстой юм даа

✍????
✍????
2019-12-17 08:36
Reply to  Зочин

Тэр хүн завгүйээ гоо сайхан энэ тэр гээд өөрийгөө л тордоод гоё байр саваа хамга�##�аад сууж бгаа даа????

✍????
✍????
2019-12-17 08:35
Reply to  Зочин

Тэр хүн завгүйээ гоо сайхан энэ тэр гээд өөрийгөө л тордоод гоё байр саваа хамга�##�аад сууж бгаа даа????

Зочин
Зочин
2019-12-13 09:55

Ямар гоё юм бэ ийм гоё зөв инергитэй хүнд улсаас туслаж дэмжих хэрэгтэйшдээ.

Сэтгэл хөдлөв.
Сэтгэл хөдлөв.
2019-12-13 10:58

Үнэхээр мундаг байна шүү дээ.. Бүх хүн үлгэрлэн дагаваас зохилтой...

nnn
nnn
2019-12-13 11:27

songuuliar demii showdaj bhaar ene uwuug demjchiheech humuusee ene heden sanald chini nemerteil bhdaa

уянга
уянга
2019-12-13 11:33

Энэ өвөөтэй яаж холбогдох уу хүмүүсээ ? ном хандивлах гэсэн юм. Баярл�##�аа

Өвөөгийн танил
Өвөөгийн танил
2019-12-14 03:28
Reply to  уянга

91197341 дугаар нь

Зочин
Зочин
2019-12-13 11:39

Энэ өвөөтөй холбогдмоор байн аа утас нь байн уу?

Зочин
Зочин
2019-12-15 00:56
Reply to  Зочин

91197341

Зочин
Зочин
2019-12-13 22:24
Reply to  Зочин

Dam

Зочин
Зочин
2019-12-13 12:34

66 nastai huniig uvgen, buurai baihdaa yahav dee, Ugeer huniig uhuulj ch bolno amidruulj ch bolno, Buurai, huh uvgun gedeg neg sonin hellegtei setguulchid ih bolj dee

Зочин
Зочин
2019-12-13 14:57
Reply to  Зочин

Saihan setgeltei hun bnaa. Uvuu gej bichihee bolioosoi. Dunguj jaran hedtei hiniyg. Uuriyn chin uvuu l bish bol tegej bichih ontsgui shuu.

зочин
зочин
2019-12-13 13:08

Их хичээнгүй сайхан хүн юм аа . Урт нас�##�ж удаан жаргаарай .

Иргэн
Иргэн
2019-12-13 13:10

Жирийн иргэн хүний төлөө хүүхдүүдийн төлөө юм сургах гээд хүсээд тэмүүлээд байхад манай төрийн түшээд, хороо багийн нөхдүүд яаж байна! Ичиж амьдармаар юм.

Зочин
Зочин
2019-12-13 15:59

Бахархмаар

Зочин
Зочин
2019-12-13 18:16

Их хичээнгүй сайхан хүн юм аа . Урт нас�##�ж удаан жаргаарай .

Зочин
Зочин
2019-12-13 20:19

Багахаан дэмжчихвэл их юм бүтээх сайхан хүн байна даа

Batsukh B
Batsukh B
2019-12-14 02:15

MUNDAG ovoo baina, ajil uil bayan delgerekh boltugai

Zochin
Zochin
2019-12-14 04:31

66 nastai huniig uvuu genee, araichdee suuliin uguulbertee bur huh uvuu bolgochloo.

Зочин
Зочин
2019-12-14 09:42
Reply to  Zochin

Ug ni hotiig ajij yu esiig bodoh we gedeg ni gol sanaa baisan bhiin. Bi bol yu bodj bga tuhai ni bodloo. Huh gelee huh bolchihgui e ene hun buu sanaa zov

Оогий
Оогий
2019-12-14 07:49

Яасан их монготой овгон бэ зарим улс монго олох зовож бна .

haliunaa
haliunaa
2019-12-14 13:18

oogii chi dut

otgon
otgon
2019-12-15 16:59

nom bish 60000 say tug heregtei geed bgaa yum bishuu

МАЛУУДАД
МАЛУУДАД
2019-12-15 20:17

..

66 БОЛ ХӨГИНГҮЙ УЛСАД ИД НАС, МИСС ЭХНЭРТЭЙ ТРАМПЫН ДЭРГЭД ЗАЛУУ НАС. ИЙМ ХҮНИЙГ ӨВӨӨ ӨВӨӨ ГЭЖ БИЧЭЭД БАЙГАА "ТЭНЭГИЙН ТЭНЭГ" СЭТГҮҮЛЧ ИЧЭЭЧ ЧИ. ЕР НЬ ТАНИХГҮЙ ХҮНИЙГ ӨВӨӨ ЭМЭЭ ГЭЖ ДУУДДАГ МАНАЙХНЫ ЭНЭ БҮДҮҮЛЭГ, ТЭНЭГ ЗАН ХҮНИЙГ АЛЖ МЭДЭХ ЮМШДЭ. ГАДААДАД БОЛ ШУУД АЛУУЛНА ШҮҮ МАЛУУДАА

Зочин
Зочин
2019-12-15 20:34

хөгжингүй улс шүү

Дэмжигч
Дэмжигч
2019-12-15 21:35

Ямар сайхан сэтгэл вэ!Энэ хүнийг дэмжүүлэх бүх т�##�ыг хороо дүүрэг тойргийн гишүүн нь заав�##� хийх ёстой шүү!хюХүүхдэд үндэсний бичиг заах хүн одоо маш ховор болсон байгаа.Өндөр боловсрол шинэ үсгийг хаанаас ч сурч олж авна.Монгол бичиг сурсан байхад өөрсдийн өв соёл эцэг өвгөдийн түүхээс иа зүйл олж авна.Гадныхнаас ялгарч бичгийн өв соёлоо хадг�##�ж мэддэг байх нь зөв.Ямар 1 тохмолдолд өөрсдийн бичгээр бичсэн зүйл бу�####�д олзлогдохгүй !Мөрөөдлий нь биелүүлээсэй.Ойр орчим гэхнүй хот даяараа улсаараа хөдөлгөөн өрнүүлээд дэмжвэл биелэх л мөрөөдөл байна.

Холбоотой мэдээ

Back to top button