УРЛАГ

Монголын дуурийн дуулаачид олон улсын уралдаанд амжилт дүүрэн оролцлоо

Монголын сонгодог урлагийн уран бүтээлчид есдүгээр сарын 26-30-ны хооронд Москва хотод болсон “GRAND STAGE AWARDS” нь олон улсын дуурийн залуу дуулаачдын уралдаанд амжилттай оролцлоо.

Энэхүү олон улсын нэр хүндтэй тэмцээнд Гнесинийн нэрэмжит ОХУ-ын хөгжмийн академийн магистрантур Б.Доржнамжин гранпри, УДБЭТ-ын дуучин Х.Бямбарагчаа тэргүүн байр, Ж.Россинийн нэрэмжит тусгай шагналын эзэн болсон байна.  

Хөгжмийн уралдаан гурван үе шаттайгаар явагдсан бөгөөд эхний сонгон шалгаруулалтыг энэ оны тавдугаар сард зохион байгуулжээ. Шалгаруулалтын эхний шатанд Беларусь, Казахстан, Киргиз, Армени, Гүрж улсууд болон БНХАУ, Өмнөд Солонгос, Герман, Австри, Грек, АНУ, Израиль болон Словенийн дуурийн урлагийн чансаа өндөр 179 мэргэжлийн дуучид өрсөлджээ.

Шүүгчдийн бүрэлдэхүүн 50 оролцогчийг хоёрдугаар шатанд шалгаруулж, есдүгээр сарын 30-нд ОХУ, Монгол Улс, Армени,Германы шилдэг 20 дуучин финалд үлдсэн байна.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button