Хөвсгөл, Увс, Ховд зэрэг 7 аймагт усан тээврийг зогсоолоо
Усан замын тээврийн тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд нийслэл, Архангай, Баян-Өлгий, Булган, Хөвсгөл, Ховд, Сэлэнгэ, Увс аймгуудын Засаг даргын захирамжаар аймгийн хэмжээнд гол, мөрөн, нууруудад усан зам тээврийн хэрэгслээр зорчигч тээвэрлэх хөвөлтийн эхлэх, дуусах хугацааг тогтоосон байдаг.
Энэ хүрээнд усан зам тээврийн хэрэгслийн хөвөлтийг нийслэл, Архангай, Баян-Өлгий, Булган, Хөвсгөл, Ховд, Сэлэнгэ, Увс аймгуудад зогсоолоо.
Иймээс дээрх шийдвэрийн дагуу аж ахуйн нэгж, иргэд та бүхнийг болзошгүй осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор усан замын тээврийн үйлчилгээг бүрэн зогсоож, цаашид гол, мөрөн, нуурт ашиглах, зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахгүй байхыг анхааруулж байна Монгол Улсын Далайн захиргаанаас анхаарууллаа.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.