УЛС ТӨР

МCS-ийн банк байгуулах саналыг Ерөнхийлөгч Х.Баттулга тас эсэргүүцсэн үү

М БАНКНЫ ХҮНИЙ НӨӨЦИЙН БАГ БЭЛЭН

МCS группийн зүгээс одоогоос 3-4 жилийн өмнөөс М төслийг эхлүүлж, Монголын анхны интернет банкийг байгуулах бэлтгэл ажлаа базааж эхэлсэн байдаг. Уг төслийн хүрээнд МCS группийн зүгээс Өмнөд Солонгосын “Кэй банк”-тай таван жилийн хугацаатай, 5.5 тэрбум воны хөрөнгө оруулалтын гэрээнд 2018 онд гарын үсэг зурсан түүхтэй. Тодруулж хэлбэл, МCS групп Өмнөд Солонгост интернет банкны үйлчилгээгээр мэргэшсэн банктай хамтран, Монголд дижитал банк байгуулах төсөл эхлүүлсэн гэсэн үг.

Төслийн нэгжийг одоогоос хоёр жилийн гаруйн өмнө байгуулж, МCS групп дотроосоо технологийн чиглэлийн хамаг шилдгүүдээ татан төвлөрүүлж, арилжааны банкуудаас өндөр цалингаар шилдэг боловсон хүчнүүд татаж эхэлсэн байдаг.  Улмаар М төслийн нэгжээс олон нийтэд нээлттэй ажлын байруудыг зарласан. Үндсэндээ М банк хүний нөөцийн хувьд жигдэрчихсэн гэдгийг эх сурвалжийн мэдээллүүд баталж байна.

М банк нь интернет орчинд гүйлгээ хийгдэх үйлдэл дээр суурилагдах бөгөөд банкуудын салбар нэгж байгуулах шаардлагагүйгээр үйл ажиллагаа явуулах боломжтой гэдгээрээ онцлог юм.

МCS ГРУПП МОНГОЛБАНКИЙГ ГУРВАН ШАТНЫ ШҮҮХ ДЭЭР ЯЛЖЭЭ

Монголбанкинд МCS группийн зүгээс М банк байгуулах хүсэлтээ одоогоос нэг жил гаруйн өмнө өгсөн гэж тодотгосон. Шүүхийн сангаас харахад,

  • 2019.06.18- Анхан шатанд,
  • 2019.09.12- Давж заалдах шатанд,
  • 2019.12.09- Дээд шүүх дээр МCS группийн нэхэмжлэлийг ханган шийдвэрлэжээ.

Эндээс Монголбанк 2019 оны зургадугаар сараас өмнө МCS группийн банк байгуулах зөвшөөрлийг ханган шийдвэрлэхээс татгалзсан гэсэн логик харагдаж байна. Энэ талаар Монголбанкнаас саяхан “МCS группэд банк байгуулах зөвшөөрлийг албан ёсоор өгөөгүй байгаа” гэж мэдэгдсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: Л.ЭНХ-АМГАЛАН ХӨӨЦӨЛДӨЖ, ЕРӨНХИЙЛӨГЧ ЭРС ТАТГАЛЗЖЭЭ

Анхдагч үүсвэрээ татчихсан, хүний нөөцөө бэлдчихсэн, гаднаас технологи нэвтрүүлэх шийдлээ олчихсон M төсөлд Монголбанк яагаад татгалзсан хариу өгөв гэдэг нь ихээхэн анхаарал татаж буй.

Эх сурвалжийн мэдээллээр бол, М банкны зөвшөөрлийг олгуулах асуудлаар УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан нэлээд идэвхтэй ажиллажээ. Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс тас эсэргүүцсэн гэх мэдээлэл улстөрийн хүрээнд яригдаж буй.

Дээд шүүхээс МCS группийн нэхэмжлэлийг хангаж шийдсэн учраас Монголбанк шүүхийн шийдвэр биелүүлэх үүргийг автоматаар хүлээнэ. Энэ тохиолдолд улстөрийн нөхцөл байдал хэрхэн өрнөхийг таамаглахад бэрх юм.

Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Баяртсайхан М банк байгуулах санал дээр хувийн байр суурь илэрхийлж байгаагүй ч “Зөвшөөрөх хуульзүйн боломжтой. Шаардлагаа ч хангасан” гэсэн үүднээс асуудалд ханддаг байсан гэх.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2019-12-13 08:41

MCS-ыг ямарч юманд оролцуулах хэрэггүй. дан хужаа нар

Зочин
Зочин
2019-12-15 15:11
Reply to  зочин

unen

Зочин
Зочин
2019-12-13 15:42

Хийсэн бүх зүйл нь Монголд үлддэг

асуулт
асуулт
2019-12-14 00:36
Reply to  Зочин

Зуухнаас эхлээд нүүрс хүртэл бүгд үлдэх үү

Irgen
Irgen
2019-12-13 18:52
Reply to  Зочин

Tiin sh dee. Erunhiilogchid er n yamar hamaatai yum bol? Ooroo l businessiin urseldegchdee nyats daraad gantsaaraa Mongoliig ezegneh bodoltoi hun dee..

Зочин
Зочин
2019-12-13 15:49

Яг МSC биш л байгаа байхгүй юу цаана л гадны хөрөнгө оруул�##�т л байна ш дээ. Монгол нэр төдий л гадаад банк байгуулах гэж байна.

Зочин
Зочин
2019-12-18 18:38
Reply to  Зочин

Тэнэг гэдгээ нуугаад явж байв�##� таарна.

Зочин
Зочин
2019-12-13 15:50

Дан хужаа гэдэг нь ортой шүү анхаарах л асууд�##�

Hun
Hun
2019-12-13 18:54

Ene mayagaar yum hiij bui...oodtei ungetei yavaa buhnee dardag, hutgadag mongolchuud hezee ch uudlehgui ee. Bushuuhan gadnii neg ornii haraat bolnoo...harj baigaarai. Undesnii bayan hnungui bh geed tsomooroo yag ijil tuvshind yaduu amidrah gevel mongol oorsdoo ustana. Hohinee!

Зочин
Зочин
2019-12-13 19:29

БАНК БАЙГУУЛАХАД ЕРӨНХИЙЛӨГЧ ОРОЛЦДОГ ХУУЛЬТАЙ ЮМ УУ

Зочин
Зочин
2019-12-13 22:53

MCS компани нь эрүүл мэндэд хортой Кока-Кола-гаас эхлээд, тендерийн луйврууд, дээдсүүдэд өгдөг авилг�##�ын сүлжээг анх бий болгох, хотын төвд байгаа газруудыг хятадуудад зарах гэх мэтийн жигшүүрт үйл ажиллагаа анх нэвтрүүлсэн тул олигтой компани биш байхаа

Зочин
Зочин
2019-12-16 06:23
Reply to  Зочин

Энэ компанийн хийсэн бүтээснийг мэддэггүй, ам дамжсан худ�##� ярианаас ѳѳр мэдлэггүй хүн Ерѳнхийлѳгчийнхѳѳ хятадууд тѳмѳр замаар дайраад ороод ирнэ гэдэгт итгэдэг хэддүгээр зууны хүн бэ

Zochin
Zochin
2019-12-14 00:53

MCS companid M bank baiguulah zevsheerel egch ER BOLOHGUI. Dandaa hunii olon arvan jil hiisen business luivarddag muuhai humuus. Mongolchuudiig zevhen oros bolon hyatad baraa herehleh yostoi maygiin yum hiideg. Yasan idej uuj hanadaggui yum be, odoo baigaa businesee avaad l yav.

Зочин
Зочин
2019-12-14 09:31

Battulga erunhiilugch uuruu er n yu hiiisen hun bilee? Tumur zamiin mungiig ideed yu ch bariagui, maidar burhan geed olon jiliin hugatsaand 1 hul l barisan, bayangol geed huuchinii zochid buudal n avliga ugch avaltsah uur bolson. Odjargal bol Shangrila, energy resourse, sky resort, buddha vista geh met mongoliin nuuriig tahlah tom tom buteen baiguulalt ihiig hiisen hun. MCS banknii salbart orj irvel ene salbar eruuljij, ursulduun bii bolj, huu buurch, uilchilgee saijran hereglegch bidend l heregteim daa. Battulga erunhiilugch bolood yu ch hiisengui. Daraagiin songuuliar songogdohguigaa medeed uuriinhuu zamiig zasch uuruu banknii salbart oroh gej bgaan!

зочин
зочин
2019-12-16 06:15
Reply to  Зочин

М Си Эс-ийн хийж бүтээсэн бүхэн Монголдоо үлдэж, монголыг дэлхийн жишигт ойртуулдаг. энэ банк ч гэсэн иргэдэд бага хүүтэй зээл олгох, энгийн, хялбар байх нь эргэлзээгүй.

Баатар
Баатар
2019-12-14 12:36

Бичиж байгаа юмаа эхлээд ойлго. Сэтгүүл зүй найруулга зүйн наад захын шаардлага хангахгүй ийм элий юм сараачиж яанаа. МСSс угаадас горьдоо юу

Monhoo
Monhoo
2019-12-14 12:54

Mongol zurhtei odjargal zahiral demjeed ogohiin orond gadnii hund buh zuilee ogdog dalii uls torchidoos salah heregtei o tolgoi gadnii hulgaichid unegui ogch bhaar odjargal zahiral ogood uhuulsan deer gert hurtel orj uzsen tv togtooson unetei tavilga taviaagui undesniihee hool hunsiig heregledeg engiin saihan ail bsan ajil hiideg huniig uramshuuldag ah od hurtel bi bayn gehgui ih zangui heegui gunduugui mongol undesten odjargal zahirald uul uurhaigaa uuhuulah gadnii hulgaichid unegui ogch bhaar mongol odjargal ahaar uhuulsan deer

Мөнхөө
Мөнхөө
2019-12-15 00:01

БАТТУЛГА ГЭЖ АЛИА САЛБАДАЙ ХУДЛАА ШААХААС ӨӨР ЮУ ХИЙСЭН ЮМ БЭ.ХҮНИЙ ХИЙХ ГЭУ БАЙГАА ЗҮЙЛИЙГ ДАНДАА БУЛААЖ АВНА.ЛАЛРЫН ШАНТААЖЧИН ШОРОНД СУУЖ БАЙХ ЁСТОЙ ХҮН ТӨРИЙН ТЭРГҮҮНЭЭР АЖИЛЛАЖ БАЙХ ЮМ ДАА МОНГОЛОО ГЭЖ...

Баттулга Халтмаа
Баттулга Халтмаа
2019-12-16 13:29

Иш чааваас McSгүй бол монголын эдийн засаг сүйрнэ.

Холбоотой мэдээ

Back to top button