“Харбин 2025” Азийн өвлийн спортын наадамд Монгол Улсаас 70 тамирчин оролцоно

Хятадын Харбин хотноо 2025 оны хоёрдугаар сарын 7-14-ний өдрүүдэд Азийн өвлийн спортын IX наадам болно. Азийн Олимпын зөвлөлийн ивээл дор дөрвөн жилд нэг удаа болдог уг наадамд гишүүн 45 орноос хамгийн олон буюу 34 улсын баг, тамирчид оролцохоор болсон нь өмнөх наадмуудаас онцлох дээд амжилт юм.
Баг, тамирчид 6 спортын 11 төрөлд 64 зай, ангилалд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө. Тэгвэл манай улсаас тэшүүр, шорт трейк, уран гулгалт, хоккей /эр/, керлинг, цана, уулын цана, снөүборд, биатлоны төрөлд нийт 70 гаруй тамирчид оролцоно.
Монголын өвлийн спортын баг, тамирчид Азийн наадмаас 1 мөнгө, 6 хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлээд байгаа юм. Тодруулбал 1990 онд Япон улсын Саппоро хотноо болсон наадамд эрэгтэй гүйлтийн цанын баг буухиа төрөлд хүрэл медаль, 2007 оны БНХАУ-ын Чанчүнь хотноо болсон наадмаас уулын цанын төрөлд Ү.Марал хүрэл медаль, 2011 онд Казакстаны Алмата хотноо болсон наадамд бөмбөгтэй хоккейн эрэгтэй баг мөнгөн медаль, мөн цанын зүг чиг олох төрөлд 4 хүрэл медаль хүртсэн түүхтэй билээ.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.