Гадаад мэдээДЭЛХИЙ

Дэлхийн хамгийн өндөр цамхгийг барих ажил зургаан жилийн дараа үргэлжиллээ

Саудын Арабын нийслэл Дубайд баригдаж байсан дэлхийн хамгийн өндөр цамхгийн ажил зургаан жилийн турш царцсаны эцэст дахин эхэлсэн байна. Жедда цамхаг ашиглалтад орохдоо нэг км өндөртэй болох юм. Одоогийн дэлхийн хамгийн өндөр цамхаг болох 829.8 метр өндөр Бурж Халифа Дубайд байрладаг билээ.

Жедда цамхгийн барилгын талбай дээр лхагва гарагт /2024.10.02/ болсон ёслолын үеэр “Jeddah Economic Company” мэдэгдэл хийхдээ 2028 онд баригдаж дуусна хэмээсэн байна. Мянган метр өндөр байх тус цамхаг 2017 онд гуравны нэг нь баригдсан байхад нэгэн асуудал тулгарчээ. Цамхгийн бүтээн байгуулалтад оролцож байсан хэд хэдэн гол хүн авлигын эсрэг аяны үеэр баривчлагдсан юм.

Барилгын ажил тэднийг баривчлагдсаны дараа үргэлжилсэн ч 2018 оны эхээр зогсолтод оржээ. Хэдийгээр дахин үргэлжлүүлэх төлөвлөгөө яригдаж байсан ч ковидийн цар тахал дэгдэж, зогсолттой хэвээр үлдсэн юм. Жедда цамхгийн бүтээн байгуулалт 2013 онд эхэлж, 2020 онд ашиглалтад орох байсан. Тус цамхгийг оффис, худалдаа болон орон сууцны зориулалттай ашиглана.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Д.Ариунболд.
Д.Ариунболд.
10 сар 4, 2024 17:58

Саудын Арабын нийслэл Дубай мөн үү.

Dubai
Dubai
10 сар 5, 2024 23:20

Saudiin Arabiin niislel Riyadh shu de

Зочин
Зочин
10 сар 7, 2024 08:08
Reply to  Dubai

Тийм санагдаад байх юм. Арабын нэгдсэн Эмират болон Саудын Араб хоёр чинь хоёр өөр улс.

Холбоотой мэдээ

Back to top button