СПОРТ

Ирэх онд Монгол Улсаас 11 хүүхэд Фүлхэм клубийн бэлтгэлд хамрагдана

Английн Фүлхэм клубтэй эхлүүлсэн "Go Mongolia" хамтын ажиллагааны хүрээнд Фүлхэм клубийн дасгалжуулагчид Монголоос 11 хүүхдийг сонгож, 2025 онд Фүлхэм клубийн бэлтгэлд хамрагдах боломж нээгдлээ.

Монголын хөлбөмбөгийн 30 клубээс 6-16 насны 160 хүүхдийг бүртгэн, аравдугаар сарын 7-10-ны өдрүүдэд сургалт зохион байгуулах бөгөөд сургалтад хамрагдсан хүүхдүүдээс Фүлхэм клубийн дасгалжуулагчид 11 хүүхдийг сонгох юм байна.

"Go Mongolia" Үндэсний брэнд Фүлхэм клубтэй 2024-2025 оны Премьер лигийн улиралд албан ёсны хамтрагчаар ажиллаж байгаа билээ.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button