Top StoriesНИЙГЭМ

Шатсан барилгад зарцуулж буй 2.9 тэрбумыг "Дашваанжил ХХК" төлж барагдуулах уу

Өнгөрсөн нэгдүгээр сард "Дашваанжил" ХХК-ийн газ тээвэрлэж явсан хүнд даацын автомашин, Батлан хамгаалах яамны эзэмшлийн "Nissan Patrol" маркийн суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас олон хүн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон харамсалтай үйл явдал болсон.

Дэлбэрэлтийн улмаас хамгийн их хохирол амссан нь тухайн хэсэг дэх 207 дугаар байрны 63 өрхийн 218 оршин суугчид юм. Олон сарын турш тухайн байрны иргэд байр түрээслэн амьдарч байсан бөгөөд саяхан НЗДТГ-аас тус байрыг нураагаад дахин барих шийдвэр гаргасан. УОК-оос өнгөрсөн хугацаанд Нийслэлд 2.9 тэрбум төгрөг олгосон бөгөөд үүний 1.5 тэрбумыг оршин суугчлын түрээсийн мөнгөнд зарцуулсан юм. Харин үлдсэн мөнгийг нь 207-р байрыг нураах зардалд ашиглахаар хотын дарга Х.Нямбаатар мэдэгдэж байсан юм.

Энэхүү дэлбэрэлтийн гол эзэд болох "Дашваанжил ХХК" болон БХЯ-ны эзэмшлийн автомашины жолоочид ямар үүрэг хүлээж байгаа нь анхаарал татаж байна.

Тус барилгыг нураагаад дахин барих ажлын хэсгийн ажилтнаас "Дашваанжил" ХХК-тай холбоотой мэдээллийг тодруулахад, "Одоогоор мэдээлэх боломжгүй. Ямартай ч нийт зардал болон оршин суугчдын түрээсийн төлбөрийг цаашид хэрхэх талаар хэлэлцэж байгаа. Хамгийн түрүүнд тус компаниас бид нөхөн байрыг дахин барих мөнгийг нэхэмжлэх болно" гэсэн юм.

Мөн энэ талаар "Дашваанжил" ХХК-иас тодруулахаар холбогдоход, "Одоогоор мэдээлэл өгөх боломж байхгүй" гэсэн юм.

Бид БХЯ-тай холбогдохоор тус байгууллага руу удаа дараа залгасан боловч утсаа аваагүй юм.

Үүнээс харахад, "Дашваанжил" ХХК-иас нийслэл "Эдү апартмент" 207-р байрыг нураагаад дахин барихад зарцуулах төлбөрийг нэхэмжлэхээр ажиллаж байна.

Мөн өмнө нь хэд хэдэн удаа тус компанитай холбоотойгоор хүмүүс амь нас бие эрүүл мэндээрээ хохирсон бөгөөд тус компанид дэлбэрэлтийн дараа хэд хэдэн зөрчил илэрч байжээ.

-"Дашваанжил" ХХК-иас илэрсэн зөрчлүүд-

Дэлбэрэлтийн дараагаар "Дашваанжил" ХХК хууль тогтоомж, хамтын гэрээ хэлэлцээрт нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журмаа боловсруулаагүй, цалин хөлсний журам болон хөдөлмөрийн норм баталж, мөрдүүлээгүй.

Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалтай холбоотой зөрчил гарсан. Тухайлбал, 518 ажилтантай томоохон байгууллага хэр нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бүтэц тогтолцоо, ажилтангүй байгаа юм. Хуулийн дагуу эрсдэл өндөртэй салбарт хүний тооноос хамаарахгүйгээр заавал энэ чиглэлийн ажилтан байх ёстой гэж үздэг.

Түүнчлэн зайлшгүй ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийх ёстой байдаг. Тухайн аж ахуй байгууллага, нэгжид ямар эрсдэл байна вэ, жолоочийг ажилд явуулахад ямар эрсдэл учирч болохыг урьдчилан тооцоолж, эрсдэл гарсан тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ гэдгийг төлөвлөж, эрсдэлийн үнэлгээ хийлгэх шаардлагатай. Гэвч тус компани ажил олгогчийн уг үүргээ биелүүлээгүй. Аюултай нөхцөлд ажиллах анхааруулга, дохио тэмдэг, санамж, цахилгааны аюулгүй байдлыг хангаагүй зэрэг зөрчил илэрч байжээ

-Дашваанжил компанийн газ дэлбэрч, иргэд хэд хэдэн удаа эрүүл мэндээрээ хохирч байжээ-

Тухайлбал:

  • 2009 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан "Жаргалан" зоогийн газарт "Дашваанжил" ХХК-ийн газ дэлбэрч хоёр хүн хөл болон гарандаа түлэгдэж гэмтсэн байна.
  • 2012 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн төвийн орон сууцад "Дашваанжил" ХХК-ийн борлуулсан 5 литрийн багтаамжтай хийн торх (баллон) дэлбэрч нэг айлын 3-4 хүн түлэгдэж гэмтэн, 200 гаруй айл орох оронгүй болж байв.
  • 2015 оны хоёрдугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж байсан “Дашваанжил” компанийн хий цэнэглэх станцад гал гарч хоёр хүн түлэгдэж бэртэж байжээ. 
  • 2015 оны зургаадугаар сарын 12-ны өдөр Налайх дүүргийн Ногоон зоорь орчимд "Дашваанжил"-ын газ дэлбэрсний улмаас өсвөр насны хүү, ой гарантай дүүгийн хамт гэмтэж шархдаж байжээ. 

Энэ мэтчлэн тус компанитай холбоотой олон осол гарч, иргэд эрүүл мэнд, эр хөрөнгөөрөө хохирдог ч хуулийн хариуцлага хүлээж байсан эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
25 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-10-07 08:15

ЭНЭ ГАЗ ЗАРДАГ ДАШВААНЖИЛ ГЭДЭГ ГАЗРЫН ЗАХИРАЛ НЬ ЯМАР ХУЛГАЙЧ БАЙДАГ БОЛОХООРОО ИНГЭЖ ОЛОН ХҮНИЙГ ХОХИРООЧИХООД ПЭЭДИЙГЭЭД БАЙДАГ ЮМ. ХОРЛОН СҮЙТГЭХ АЖИЛЛАГАА ГЭЖ ҮЗНЭ ЭНЭ АСУУДЛЫГ ЯАХААРАА ИЙМ ТОМ АЙЛ ХАБЭА н ИНЖЕНЕРГҮЙ БАЙДАГ ЮМ ТЭГЖ ЯРИВАЛ ЭНЭ ТОМ АЙЛД ХАБЭА н БҮХЭЛ БҮТЭН АЛБА АЖИЛЛАХ ЁСТОЙ ҮНЭХЭЭР ХАРИУЦЛАГАГҮЙ БАЙНА ШҮҮ.ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ НЬ ХУРААГААД ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭН ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ЗОГСОО ЯАГААД ОДОО ХҮРТЭЛ АРГА ХЭМЖЭЭ АВЧ ШИЙДЭЛД ХҮРЭХГҮЙ БАЙГААН

Зочин
Зочин
2024-10-14 12:22
Reply to  Зочин

Тийм шүү , аюулгүй байд�##� гэж бага бүрэлдэхүүн байх ёстой шдээ, санаатай осол үйлдсэн . Бүлэг гэмт хэрэгт орно.

Ккккк
Ккккк
2024-10-07 16:48
Reply to  Зочин

Яг үнэн. Бүх хөрөнгийг нь битүүмжлээд Дуудлага худ�##�даагаар борлуулж хохирлыг барагдуул. Захир�##�д нь эрүү үүсгэн хорих хэрэгтэй. Бу�####�д нь сургамж болог.

Иргэн
Иргэн
2024-10-07 08:26

Монголын төр буруутай этгээдэд хариуцлага тооцох , шудрага үнэнийг тогтоох дэнслэх түүнийг тогтоох ур чадюар чадамж байхгүй. энэ төр бол монголын ард түмэн, улс орны эрх ашгийг хамга�##�даг үйлчилдэг төр биш харин зөвхөн мафын бүлэглэлийг ил д�##�д дэмжсэн наана ажил хэрэгч ярьдаг цаанаа хуйв�##�дан хулгай хийдэг төрд шингэсэн бүлэглэл. Тиймээс буруутай эдгээдэд хариуцлага тооцох, шудрага ёс тогтоох чадваргүй, хүсэлгүй бүлэглэл.

Зочин
Зочин
2024-10-07 09:17

Өчнөөн хүн хохироосон Дашваанжил төлөх ёстой биз дээ. Яахаараа бидний татвараар улс төлөх ёстой юм. Тэгээд ч тэр барилга шатамхай чанаргүй зүйлээр барьсан эзэд, газрын зөвшөөрөл, хүлээж авсан улсын комисс , гарцгүй болгосон хүмүүс ч гэсэн шат шатандаа хариуцлагаа хүлээх ёстой.

Зочин
Зочин
2024-10-07 09:43

эрүүгийнхэрэгээ түргэн шийдэж хохирлоо гаргуулаач дээ ямар аймаар уддаг юм вэ

zochin
zochin
2024-10-07 11:45

3 gal sunuugch ami uregdsan. Ene bol jinhene hohirol. Dashvaanchil munguu gargaj barilgaa bari.

Зочин
Зочин
2024-10-07 13:52

Бүх зардлыг Дашваанжил даана. Хохирогчдын нэхэмжлэл. Бүх түрээсийн зарда-л, байрыг дахин бариад иргэдэд олгох зарда-л гээд. Яахав уг нь байрыг дахин төлөвлөж илүү өргөтгөх эсэхийг барилгын компанитай ярьж зардлаа бууруулж болно. Харин тухайн үеийн батлан хамга�##�ах яамны эрх мэдэлтнүүд огцрох ёстой. Мөн тухайн яамны машиныг жолоодож явсан болон хамт зорчиж явсан этгээдүүдэд хариуцлага тооцох ёстой.

Зочин
Зочин
2024-10-11 23:10
Reply to  Зочин

арай л биш үү

Зочин
Зочин
2024-10-07 16:07

Дашваанжил төлөх ёстой. Бид хүний өмнөөс мөнгө төлөх ёсгүй.

Зочин
Зочин
2024-10-07 16:35

Патролын жолоочоор төлүүл

Жаргалсайхан
Жаргалсайхан
2024-10-07 17:51

Газ тээвэрлэж явсан машиныг БХЯ -ны �##�баны машин хулгайлж унаж яваад мөргөж осол гаргасан Элбэгдорж овогт хариуцлага хүлээхгүй зүгээр өнгөрөх үү? Элбэгдорж овогт хариуцлага хүлээх ёстой...

Иргэн
Иргэн
2024-10-07 18:04

Мөнгөтэй компани хувь хүн бол Монголын шүүхээс хуурай гарна шүү!!! Монгол улсын төр хүртэл авилагч шүүхийн өмнө буруутан болдог!!!ккк

Irgen
Irgen
2024-10-07 19:37

Dashvaanjilaar tuluuleed yaah ve
Ulsiin tusuvuus l gargachih heregteishd

Зочин
Зочин
2024-10-07 19:59

Дашваанжил буруугүй.батлан хамга�##�ах яам чинь буруутай биз дээ.камерийн бичлэг нь байна.дохио өгөөд эргэж бга том оврын машины хажуугаар давхиж орсон байгаа биз дээ.яамны ажилтны зөв болоод мөрөөрөө явсан жолооч буруу болоод өнгөрөх санаатай.

Зочин
Зочин
2024-10-12 23:11
Reply to  Зочин

Яамны машин шахаж ороогүй, түрүүлж ороод зогсчихно билээ. Тэрийг нь нэг с�##�г�##�сан жолооч хар�##�гүй очоод на�##�дчихсан. Ер нь бол тэр сохор бүс гээчийг чинь тухайн тээврийн хэрэгслийг барьж яваа жолооч л хянах ёстой биз дээ. Яамны машин уулзвар дээр зогсдог нь буруу. Гэхдээ тэрийг очиж мөргөдөг нь бүр ч их буруутай. Ийм ачаа ачиж явж байж хэд дахин илүү сонор сэрэмжтэй явах ёстой. Тэгээп бас болоогүй амьтан хүнд анхааруулаад урьдчилан сэргийлэх ёстой ат�##� утсан чинээ улаан амиа хаацайлаад битүү юманд орчихсон ярилцлага өгөөд зогсож байдаг... жоохон цаашаа явсан бол дүнжингаравын сайхан том сул т�##�бай байсан даа уг нь.

Зочин
Зочин
2024-10-08 20:27

Татсан тамхины шийрээ хаясан жолооч эсвэл газын хошууг шүргэж шахсан жипний жолооч төлнө.

Зочин
Зочин
2024-10-12 23:14
Reply to  Зочин

Тамхи татсан татаагүй г�##� гарах л байсан. Автомашины очлуур, аккумлятор, яндан гээд унтраахгүй л бол г�##� гарах зөндөө боломж байна. Хавар машины яндангаас гарсан оч өвсөн дээр асаад хээрийн түймэр гарч л байдаг ш д.

Зочин
Зочин
2024-10-08 20:30

Газ ачсан машин дүрэм зөрчөөгүй явжбайсан. Хажуугаас шахсан Батлан хамга�##�ахын патролын буруу.

Зочин
Зочин
2024-10-08 20:30

Батлан хамга�##�ахын патролын буруу.

Shudarga shuugch
Shudarga shuugch
2024-10-12 20:05

Dashvaanjil kompanid tui ch hamaagui jolooch nariin 100huvi buruu

Зочин
Зочин
2024-10-13 00:13

Дарга з�##�уу т�##�ыг нь төлөх байх даа. Тэр оройны хүмүүс бүгд хөдөө явах гэж байсан гэж ярьсан байсан. Бас бүгд ах дүүс, үеэлүүд тэр шөнө тэнд таарах нь тохиолдол уу??? Бас ижилхэн цагаан машинууд аваараа татаад зогсох нь бас сонин. Ер нь л гайхаж байгаа

Zochin
Zochin
2024-10-13 11:06

Газ нь тэсэрч дэлбэрдэг бүтээгдэхүүн юм. Үүний хэрэглэж байгаа хүмүүсийн аюулгүй байдлаа хэрхэн хангаснаар ш�##�тга�##�ж байгаа байх. Газ борлуулсан компанид бүх бурууг тохоох нь зохисгүй байх. Мөн дүрмээ зөрчин дайрч явсан жипэнд буруу байхгүй болчихсон уу. Гай болж газар доороос гарч ирсэн машин. Газтай машинаас зайгаа барьж хол явб�##� таарна.

Зочин
Зочин
2024-10-14 12:20

Жолооч хариуцлаггуй , хажуугаар өнгөрсөн машины жолооч буруутай, мөн дашваанжил ххк захир�##� хариуцлага хүлээж хохиролыг 50% 50% шийдвэрлэх ёстой. Дараагийн удаа ийм байдлаар ард иргэд , гэм зэмгүй хүмүүсийг хохироомооргүй байна.

Зочин
Зочин
2024-10-14 13:03

Ter dashvaanjiliin jolooch ni oiriin sadan turul yum bilee.

Холбоотой мэдээ

Back to top button