Израил Ливан болон Газын зурваст агаарын цохилт өглөө
Израилын зэвсэгт хүчин ням гарагт /2024.10.06/ Газын зурвас болон Ливанд агаарын цохилт өгсөн байна. Өнгөрсөн жилийн аравдугаар сарын долоонд Хамас бүлэг Израил руу довтолсны улмаас Газын зурвасын дайн эхэлсэн. Израилын зэвсэгт хүчин Ливаны нийслэл Бейрутийн өмнөд захын дүүргүүдэд хүчтэй цохилт өгсөн байна.
Сөнөөгч онгоцнууд нь Бейрут дахь Хезболлагийн тагнуулын төв байр болон зэвсгийн объектуудад цохилт өгсөн гэсэн юм. Харин Хезболлагийн харвасан пуужингууд Израилын агаарын хамгаалалтын системийг давж, Хайфа хотод унажээ. Хайфа нь Израилын гурав дахь хамгийн том хот. Тус агаарын цохилтын улмаас арван хүн амь үрэгдсэн гэж Израилын хэвлэлүүд мэдээлжээ.
Газын зурвасын дайн эхэлсний ойн өдрийн өмнөхөн Палестиныг дэмжих жагсаал дэлхийн томоохон хотуудаар болсон юм. Тодруулбал амралтын өдрүүдэд Жакарта, Истанбул, Вашингтон, Нью-Йорк гэх мэт хотуудад Израилыг эсэргүүцэн, Палестиныг дэмжсэн эсэргүүцлийн жагсаал явагдсан байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нэг хэсэгтээ нам жим бсан Ойрхи Дорнодыг дайн дажинд өдөөн хатгасан хүн нь Путин шүү !
Хезболлагийн гаруудыг намжаад байхад нь Путлер ят ган хатгаж байгаад Израйлруу довтлуулаад л энэ дайн үүссэн ш дээ ! Одоо бүр өрөгжөөд т�##�ийж өглөө, мөн ч гайтай хүүршүү !!!
Чи УЛС ТӨР, олон улсын байд*л мэдэхгүй ээ.АНУ хичнээн ч улс оронд дайн хийж , хэчнээн ч орны дотоод хэрэгт оролцов.Хүн төрөлхтөнд анх атомын бөмбөг хэрэглэсэн орон АНУ гээд бодчих .
Муусайн л�##�ын хэт даврагчид хирээ мэдэхгүй д�##�дганаж байж с�##�ам бөмбөгдүүлдэг.Дараа нь арчаагаа �##�даад хүмүүнлэгийн тусламж гээд л уйлагнадаг.Ер нь яаж ч бодсон хүчирхэг мэргэжлийн армитай Израйлийг хэдэн гар хийцийн пуужингаас өөр зэвсэггүй �##�ан хядагчдын бүлэг яагаад ч дийлэхгүй нь ойлгомжтойшдээ