Нийгэм мэдээСПОРТ

Ширээний теннисний Азийн аваргад манай улсаас 8 тамирчин оролцоно

Ширээний теннисний Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Астана хотод өчигдөр /2024.10.07/ эхэллээ. 

Долоо хоног үргэлжлэх тус тэмцээнд 22 орны 213 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас найман тамирчин өрсөлдөхөөр Астанад очжээ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд М.Мөнх-Очир, Г.Сэр-Од, Б.Анхбаяр, М.Тэмүүлэн, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Болор-Эрдэнэ, Ө.Балжинням, М.Ундрам, Б.Эгшиглэн нар өрсөлдөх юм.

Түүнчлэн манай тамирчин эрэгтэй, эмэгтэй, холимог хосоос гадна багийн төрөлд оролцоно. 27 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн хуваарь ёсоор өнөөдөр багийн төрлүүдээр эхлэх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button