Нийгэм мэдээ
Сэрэмжлүүлэг: 10 настай охин сүүдэрвчний төмөрт хөлөө хавчуулжээ

Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт бага насны хүүхэд хөлөө сүүдрэвчний төмөр сандлын завсарт оруулаад гаргаж чадахгүй байна гэсэн дуудлага аравдугаар сарын 7-ны өдрийн 15:16 цагт иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход 10 настай охин сүүдрэвчний төмөр сандлын завсарт хөлөө оруулаад гаргаж чадахгүй байсныг 9 минут ажиллан гаргаж, ээжид нь хүлээлгэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Аливаа зүйлийг хийхдээ манайхан стандарт техникийн зааварчлагааг баримтлах нь ер нь ховор шүү үүнээс л улба�##�аж иймэрхүү осол гэмтэл гарах нь элбэг шүү аюулгүй бх дүрэм журмыг мөрдөж ажиллаж амьдарч сурцгаая