Гадаад мэдээДЭЛХИЙ

Сингапур хамгийн сүүлийн удаа морин уралдаан зохион байгуулжээ

180 жилийн түүхтэй Сингапурын морин уралдаан дууссан байна. Тус улсын морин уралдааны “Singapore Turf Club” бямба гарагт /2024.10.05/ хамгийн сүүлийн уралдаанаа 10 мянган хүний өмнө явуулжээ. Клубийн газрыг 2027 онд дахин төлөвлөлтөд ашиглахаар засгийн газар нь авч байгаа юм.

“Singapore Turf Club” нь тус улсын цор ганц морин уралдааны цэнгэлдэх. Сингупар дахь морин уралдаан нь колончлолын үеэс эхэлсэн урт түүхтэй. Анхны морин уралдааныг 1843 онд, Сингапур Их Британийн колончлолын эрхшээлд орсны 24 жилийн ойг тохиолдуулан хийж байсан юм. Тус улс тусгаар тогтнолоо зарлаад долоон жилийн дараа Их Британийн II Элизабет хатан айлчлахад “Singapore Turf Club” түүнд зориулж морин уралдаан зохион байгуулсан.

Сүүлийн жилүүдэд тус клубт очиж морин уралдаан үзэх хүмүүсийн тоо буурчээ. Тодруулбал 2010 онд дундаж үзэгчийн тоо 10 мянга байсан бол 2019 онд 6 мянга болж буурч, цар тахал дууссаны дараа 2,600 болсон юм. Одоо тус клубийн газрыг засгийн газар орон сууц, олон нийтийн цагаа өнгөрүүлэх газар болгон өөрчилнө.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-10-10 10:50

Монгол хятадын дарл�##�д орсны наадам хийнэ

Холбоотой мэдээ

Back to top button