СПОРТ

О.Хулан монголын эмэгтэй тамирчдын анхны гадаад улсад тоглож буй мэргэжлийн тоглогч боллоо

Монгол улсын шигшээ баг болон Улаанбаатар Амазонс багийн тоглогч Онолбаатарын Хулан БНХАУ-ын WCBA-ийн "WUHAN CRANES" багт тоглохоор болж гэрээгээ байгууллаа.

Түүний хувьд өнгөрөгч 6 сард БНХАУ-ын Ухань хотноо болсон FIBA 3x3 Wuhan Women Series-т оролцон тоглож тус клубийн багийг хожсоноор уг багийн анхааралд өртсөн юм. Улмаар түүнийг багтаа элсүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж бэлтгэлийн бааздаа 9 сард урьж хамтарсан бэлтгэл, тоглолт хийж шалгасан юм.

Ийнхүү О.Хулан маань тус багт сонгогдож Монгол улсын эмэгтэй тамирчдын анхны гадаад улсад тоглож буй мэргэжлийн тоглогч болж байна. Тэр дундаа Азийн топ лиг WCBA-ийн багаас санал авч тоглох болсон энэхүү мэдээ нь үнэхээрийн бахархалтай сайхан мэдээ болж байна.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
10 сар 9, 2024 19:29

Амжилт хүсье, мундаг байна.

Зочин
Зочин
10 сар 9, 2024 19:57

Булганых аргагүй л мөн юмдаа. Анхдагч

Зочин
Зочин
10 сар 10, 2024 04:08
Reply to  Зочин

Ananbazar buzar Bulganiih bhaa bas anhdagch

dambiijav
dambiijav
10 сар 10, 2024 13:38

hudlaa baiguidee , anh gadaadad togloson tamirchid gevel zunduun bg shuu ! eregtei n nerlehgui emegtei n gevel Gantogtohiin ohinoos eleed zunduun l bdg ym !

Back to top button