“Honda” осолд хүргэж болох жолоодлогын асуудалтай 1.7 сая машинаа татлаа
“Honda Motors Co” компани үйлдвэрлэлийн алдаанаас болж жолоодоход хүндрэл үүсгэн, осолд хүргэж магадгүй 1.7 сая машинаа татсан буцааж татсан байна. Тус компани машинуудаа татах гэж буйгаа засгийн газрын зохицуулагчдад өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж, машин татна гэдгээ олон нийтэд мягмар гарагт /2024.10.08/ зарласан юм.
Буцаан татаж буй загварууд бол 2022-2025 оны хооронд үйлдвэрлэсэн Acura Integra, Honda Civic, Honda CR-V, Honda HR-V гэх мэт машинууд багтаж байгаа. АНУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний удирдлагын газар (NHTSA) машинуудын хурдны хайрцгийн угсралт буруу хийгдсэн байж магадгүй гэж үзсэн тул буцаан татах тушаал хүргүүлжээ. Хурдны хайрцаг дотор хэт их үрэлт үүсэж, улмаар тээврийн хэрэгслийг жолоодоход хүндрэлтэй болгож, осолдох магадлалыг нэмэгдүүлж магадгүй байна.
“NHTSA” Honda Civic загварын машин унадаг хүмүүсээс 145 гомдол хүлээн авсны дараа өнгөрсөн гуравдугаар сард мөрдөн байцаалт эхлүүлж буйгаа мэдэгдсэн юм. Тэдгээр гомдол жолооны хүрд нь зуурч, жолоогоо эргүүлэхийн тулд нэмэлт хүч шаардлагатай болсон тухай байжээ.
Эх сурвалж: Associated Press
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.