Гадаад мэдээДЭЛХИЙ

Францын томоохон цанын бааз цас багассаны улмаас хаалгаа барина

Францын Альпийн нуруунд үйл ажиллагаа явуулдаг томоохон цанын бааз цас орох нь багассантай холбогдуулан хаалгаа барих болсон байна. Тус улсын зүүн өмнөд хэсэгт оршдог Исере мужийн Альпе ду Гранд Серре цанын баазыг энэ жил нээхгүй гэж орон нутгийн зөвлөл шийджээ. Өнгөрсөн амралтын өдрүүдээр тус орон нутгийн зөвлөл санал хурааж цанын баазыг ажиллуулдаг “SATA Group”-тай хийсэн гэрээгээ цуцлах болсон байна.

Альпе ду Гранд Серре нь цаг уурын өөрчлөлтийн улмаас үйл ажиллагаа нь аюулд учраад буй Европ дахь хэд хэдэн цанын баазуудыг нэг юм. Цас орох нь жил ирэх бүр буурч байгаа тул тус тосгон баазыг зун болон өвөлд үйл ажиллагааг нь сайжруулах төсөл хэрэгжүүлж эхэлсэн байжээ. Цана унах гэх мэт өвлийн спортоос тус тосгон хамаарлаа бууруулахыг зорьсон нь баазыг хаах шийдвэрт хүргэсэн хүчин зүйлсийн нэг байсан юм.

Орон нутгийн зөвлөл санал хураахаас өмнө Исере мужийн парламентын гишүүн Мари-Ноэль Баттистэл “Баазыг хаах нь бүс нутгийн хувьд хэцүүхэн үр дүнд хүргэнэ. Тус баазтай хамааралтай 200 орчим ажлын байр бий. Ийм ач холбогдолтой станцыг хаах нь улсын хэмжээний гамшигт дохио” гэжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button