Сурвалжилга, Нийтлэл

ТАНЫ МЭДЛЭГТ: Шөнө гар утсаа оролдох нь Альцгеймерийн өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг

21-р зуун гарснаар техник технологийн хөгжлийг дагаж, мэдээллийн хэрэгслийн дэлгэцийг удаан хугацаагаар ширтэх явдал бидний дунд газар аваад буй. Цаашлаад ухаалаг гар утас, компьютер, телевиз зэрэг мэдээллийн хэрэгслүүдийн дэлгэцнээс ялгарч байдаг туяа эрүүл мэндэд ямар эрсдэл учруулж болох талаар мэдээлэл дутмаг.Нүдний хараа муудах, ядаргаанд орох гэх мэт наад захын үр нөлөөг эцэг, эхчүүд хүүхдүүддээ хэлж сануулдаг ч, ирээдүйд Альцгеймерийн өвчин тусах эрсдэл хүлээж байдаг гэдгийг төдийлөн мэддэггүй.

Image result for blue light

ЦЭНХЭР ГЭРЭЛ

Дээр дурьдсан бүх л мэдээллийн технологийн хэрэгслүүдийн дэлгэцнээс “цэнхэр гэрэл” гэж нэрлэгддэг, 380 – 500 нм урттай туяа ялгарч байдаг. Энэ нь нүдний арын булчинг ядраадаг төдийгүй, нойргүйдэлтэй болох, Альцгеймерийн өвчин тусах нөхцөлийг бий болгодог аж. Үүний дээр, бага болон өсвөр насны хүүхдийн нүд цэнхэр гэрлийг илүү их хэмжээгээр шингээдэг гэдгийг эрдэмтэд нотолжээ. Ухаалаг гар утсыг өдөр тутам удаан хугацаагаар ширтдэг залуу, өсвөр үеийнхэнд энэ нь нэн тулгамдаж буй асуудал болж байна.

Ийм ч учраас орчин үед цэнхэр гэрлийн хамгаалалтыг ашигладаг байдал дэлхий нийтэд түгээмэл болсон. Нөүтбүүк, компьютерийн дэлгэцэнд цэнхэр гэрлийн фильтер зүүх, наах болон нүдний шилэндээ цэнхэр гэрлийн хамгаалалт хийлгэх нь хамгийн түгээмэл. Түүнчлэн сүүлийн үед ухаалаг гар утаснууд цэнхэр гэрлийг багасгадаг тохиргоотой болсон гэдгийг хэрэглэгчид төдийлөн анзаардаггүй.

Image result for blue light

ЯАГААД АЛЬЦГЕЙМЕР ГЭЖ?

Альцгеймерийн өвчин нь ой санамжийн хэвийн үйл ажиллагааг хангадаг уургийн ялгарал тархинд багассанаас үүдэн бий болдог. Улмаар богино хугацааны, цаашлаад хүнд шатандаа урт хугацааны ой тогтоолт муудах шинж тэмдэг илэрнэ. Барьсан тавьснаа мэдэхээ байхаас эхлээд гэр бүлийн гишүүнээ ч танихгүй болоход хүргэж мэдэх Альцгеймерийн өвчин яагаад цэнхэр гэрэлтэй холбоотой гэж?

Альцгеймерийн өвчний үүсгэх хүчин зүйлсийг эрдэмтэд хамгийн голдуу насжилттай холбон тайлбарладаг. 50-с дээш насны хүмүүст ихэвчлэн тохиолддог статистик байгаа нь үүний нэг шалтгаан. Нөгөө талаар, тамхи ихээр татах, стресстэх зэргийг дурьдах нь бий. Харин сүүлийн үед эрдэмтэд мелатонин хэмээх дааврын үйл дутагдлыг Альцгеймер тусах хүчин зүйлийн нэгт тооцох болжээ.

ЦЭНХЭР ГЭРЭЛ – МЕЛАТОНИНЫ ЯЛГАРАЛ

Мелатонин гэдгийг энгийн үгээр нойрны даавар хэмээн ойлгох боломжтой. Хүний биед мелатонин ялгарч гэмээнэ нойрч хүрч, унтах нөхцөл бий болдог. Гайхалтай нь мелатонины ялгаралтын зохицуулалт өдөр шөнийн цагийг ялгадаг. Өдөр сэрж, шөнө нойр хүрдэг нь чухам үүнтэй холбоотой.

Нарийн тодруулбал, байгалийн гэрэлтэй нөхцөлд мелатонин ялгардаггүй. Эсрэгээрээ харанхуй нөхцөлд ялгарч, улмаар тухайн хүний нойрыг хүргэдэг хэмээн ойлгож болно. Нөгөө талаар байгалийн гэрлийг бүрдүүлэгч олон янзын урттай долгионуудын дотор цэнхэр гэрэл багтдаг аж. Иймээс хэдий шөнө болж, байгалийн гэрэл тасарсан ч цэнхэр гэрэл бүхий мэдээллийн хэрэгслүүд ажиллаатай байхад таны мелатонин бага ялгарна гэсэн үг. Ингээд шөнийн нойргүйдэл бий болох үндсэн шалтгаан бий болж буй.

Товчоор, харанхуйд ухаалаг гар утас ширтэх нь мелатонины ялгарлыг бууруулж, нойргүйдэл авчирна.

Дээр дурьдсаны дагуу сүүлийн үед эрдэмтэд Альцгеймер өвчний шалтгааныг үүнтэй холбон тайлбарлах болсон. Бүрэн нотлогдоогүй ч, мелатонины хэвийн ялгаралтыг хангаж, шөнөдөө цэнхэр гэрлээс өөрийгөө тусгаарлаж байх нь Альцгеймерээс сэргийлэх боломж гэдгийг тэд хэлж байгаа юм.

Related image

ГАР УТАСНЫ ТОХИРГОО – NIGHTSHIFT

Хэрвээ та Samsung болон Apple үйлдвэрийн ухаалаг гар утас хэрэглэдэг бол, цэнхэр гэрлийн ялгарлыг бууруулдаг тохиргоог хийж хэвшээрэй.

Samsung утаснуудад, “Blue light filter” гэсэн хэсэг дараах байдлаар харагддаг.

Image result for blue light reducer for samsung
Image result for blue light reducer for samsung

Харин Iphone-уудын Settings хэсэгт “Nightshift” гэсэн тохиргоо бий бөгөөд дараах байдлаар харагддаг.

Image result for night shift mode in iphone
Image result for night shift mode in iphone
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button