Нийгэм мэдээ
Сурронтой сурагч 10 настай хүүхдийг гэмтээж, улмаар автомашинтай мөргөлджээ

Өчигдөр /2024.10.10/ 15:30 минут цагт 3, 4 хороололоос Баянбүрдийн уулзвар явах замд дөрвөн машин мөргөлдсөн осол гарлаа. Тодруулбал, “Prius 20” маркийн автомашин урсгал сөрж, "Changan", “Prius Alpha” маркийн хоёр автомашинтай мөргөлдсөн.
Ослын улмаас “Prius-20” машины жолооч болон зорчигч нарын гурван хүн гэмтсэн бөгөөд нэг нь 10 настай эрэгтэй хүүхэд байжээ. Гэмтсэн жолооч, зорчигч нарыг яаралтай түргэн тусламжаар ГССҮТ рүү хүргэсэн байна.
Түүнчлэн 17:00 цагт СХД-ийн 2 дугаар хороо, Таван шарын "Сод Монгол" ШТС-ын хойд талд суррон унаж явсан өсвөр насны хүүхэд гарцаар гарч байсан 10 настай хүүхдийг мөргөж улмаар “Тoyota Esquire” маркийн автомашинтай мөргөлджээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ухаангүй ноёнтой улс орон