УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ерөнхийлөгч айлчлалд мордож, Ерөнхий сайд бодитой сонголт хийхийг сануулж, УИХ-ын дарга иргэдэд найдав

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчийн хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт өглөөний 07.00 цагаас 20.00 цаг хүртэл явагдана.

Энэ удаагийн сонгуулиар төрийн тэргүүн айлчлалд мордоод эзгүй байж, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар саналаа өгч, байр сууриа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан Улсад төрийн айлчлал хийхээр өчигдөр /2024.10.10/ эх орноосоо мордсон бөгөөд оройн 22.00 цагийн үед Ашхабад хотноо газардсан билээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Баянзүрх дүүргийн 25-36-1 дүгээр хэсгийн санал авах байранд 12.00 цагт ирж, саналаа өгөв. Тэрбээр, өөрийн амьдралд илүү ойр, бодитой сонгол хийгээсэй.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах 25-26-5 дугаар байранд, 09.00 цагт саналаа өглөө. Тэрбээр, амьдарч байгаа орчиндоо илүү тав тухтай амьдрах, өөрсдийгөө төлөөлөх төлөөлөгчийг бүрэн сонгох чадварыг бий болгох зорилгыг энэ удаагийн сонгуульд илүү анхаарна гэж найдаж байна. Өөрсдийнхөө бодож байгаа санаа, хөтөлбөрийг орон нутагтаа хэрэгжүүлэх боломж юм гэдгийг харж сонгуульдаа идэвхтэй оролцоосой" гэлээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-10-11 13:00

Хэнийг ямар хүн ээ сонгохыг одоо байтлаа энэ данх дурак мэддэг бол оо юу

Зочин
Зочин
2024-10-11 13:29

МАН АН хоёр ч луйвардаж сурсан өлөнгүүд

Зочин
Зочин
2024-10-11 14:27

За та 2 дут

Зоан 1
Зоан 1
2024-10-11 15:24

Энэ муу з�##�ьхай луйварчин, өш хонзон ч, занагч одоо байтлаа ард түсэнд сонголт үлдээхгүй гэх санаатай юу. Чи тонгондоо очиж уль.

Холбоотой мэдээ

Back to top button