Эмч А.Золжаргал: Бөөс үсний угт шигдсэн байвал эмчилгээ хийхээс өөр аргагүй
Цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд бөөстөх тохиолдол бол нийтлэг байна. Нийгмийн сүлжээнд эцэг эх, асран хамгаалагчид өөрсдийн туршлагаас болон амнаас ам дамжсан аргаар бөөстэй “тэмцэж” байгаа тухай мэдээлэл ч элбэг. Бид энэ талаарх мэдээлэл бэлтгэхээр ХӨСҮТ, НЭМҮТ, ЗӨСҮТ зэрэг олон эмнэлэгт хандсан ч тухай бүр манайд хамааралгүй асуудал гэж байв. Энэ бүхний эцэст Арьсны өвчин судлалын салбарт хамаарахыг мэдэж, “Аллегри мед” арьс, харшлын эмнэлгийн эмч А.Золжаргалтай ярилцлаа.
-Бөөсний шүлснээс ялгарах хор харшлын урвал өдөөж загатнаа, тууралт үүсгэдэг -
-Хүүхдүүдийн үс маш ихээр бөөстөж байна гэх мэдээллийг бид өдөр бүр харж байна. Толгойн бөөс гэдэг ерөнхий ойлголтыг та өгөөч?
-Сүүлийн үед ерөнхийдөө бөөсөөр халдварлах тохиолдол нэмэгдэж байгаа. Ялангуяа цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүд олноор цугласан газар илүү их тохиолдоод байгаа. Бөөс гэдэг нь өөрөө шимэгч амьтан. Эмэгтэй бөөс 30 хоног буюу нэг сар амьдрах чадвартай. Энэ хугацаандаа өдөр бүр 7-10 өндөг гаргана. Өндөгний боловсрох хугацаа нь 7-8 хоног бөгөөд хуурс болно. Энэ өндгийг эмэгчин бөөс үсний угт маш сайн бэхэлж өгнө. Ингэснээр цусаар хооллож амьдрах таатай нөхцөл үүсдэг гэсэн үг. Насанд хүрсэн бөөс толгой, их бие хэсгээс тогтдог. Толгойн хошуу хэсгээр үсний уг руу шигдэж, хөл хэсгээрээ үснээс зүүгдэнэ. Эрэгтэй нас бие гүйцсэн бөөс заавал үсэн дээр амьдрах албагүй. Өөрөөр хэлбэл үсэн дээр амьдрахгүйгээр цусаар хооллохгүйгээр эр бөөс 50 хоног амьдрах чадвартай байдаг.
Толгойн бөөс циклээр хуурс нь боловсорч бөөс болоод, нөгөө бөөс дахиад өдөр болгон 7-10 өндөг боловсруулдаг болохоор тархац маш хурдацтай явагддаг. Цусаар хооллодог учраас ихэвчлэн арьсны тууралтаар илэрдэг. Дух, чихний ар, хүзүү, хуйханд хазалт үүсэнгүүт бөөсний шүлснээс ялгарч байгаа хор харшлын урвал өдөөж тууралт гарч загатнаа үүсдэг. Ихэнхдээ хүмүүс бөөс гэж мэдэхгүй хүүхдийн дух, чихний ар, хүзүү, толгой нь загатнаад тууралт гарчихлаа гээд ирдэг. Ингээд үзэхээр бөөсний хазалтаасаа болоод арьсны эмзэгшил үүсчихсэн байдаг.
-Бөөс юунаас болж хүний биед үүсдэг юм бэ?
-Одоог болтол шинжлэх ухаанд бөөсөөр ямар хүн илүү халдварлах боломжтой, эсвэл ямар орчинд үржих чадамж нь өндөр байна гэдэг нь тодорхойгүй байгаа. Нийгмийн давхарга, хүний амьдралын хэв маягаас үл хамаарч хэн ч энэ шимэгчээр халдварлах боломжтой. Яг ийм зүйлээс болчихлоо гэхэд төвөгтэй. Хувь эмч хүнийхээ хувьд ажиглахад буруу хооллолт, хүрээлэн байгаа орчны бохирдол нөлөөлж байна уу гэж хардаг.
-Урд хөршөөс үсний боолтоор зөөвөрлөгдөж ирдэг, стрессээс болдог, хүүхдүүдэд хайр энэрэл дутахаар бас хүйтэн сүү их уухаар бөөстдөг гэх мэтээр ярьж, бичиж байна. Эмч хүний байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Бөөс үсний боолт дээр амьдрах чадваргүй, боломжгүй зүйл. Материаллаг эд зүйлээр тээвэрлэгдэн орж ирэх ямар ч боломжгүйг шинжлэх ухаан нотолсон. Стрессийн тухайд сэтгэл санааны хямралд орсон хүмүүс илүү өртөмтгий гэж ярьдаг ч батлагдаагүй. Магадгүй тухайн хүний өөрийнх нь хоол хүнснээс илүү их шалтгаалсан байж болно. Тухайн хүнээс ялгарч байгаа шүүрлийн үнэр, тос, хөлс, хэт их нүүрс ус, чихэр шоколад идэж байгаа хүүхдүүд илүү өртөхийг бас үгүйсгэхгүй. Практик дээр харахад нотлогдоогүй байгаа боловч асуумжаар чихрийн хэрэглээ ихтэй, ундаа маш их уудаг, чипс, бэлэн гоймон иддэг хүүхдүүдэд нийтлэг байгаа юм болов уу гэдэг дүгнэлтэд хүрсэн. Хүйтэн сүү гэдэг бол өрөөсгөл ойлголт. Ер нь бөөсөөр халдварлах гурван зам бий. Толгойн бөөс, их биеийн бөөс, бэлгийн бөөс гэж байдаг бөгөөд шимэгчийн хэмжээ, амьдрах чадвар нь өөр өөр. Биеийн бөөс биеийг хазаад үсний хүүдий ихтэй учраас цусаар хооллоод амьдрах боломжтой, загатнаа үүсгэж, тууралт гарна. Бэлгийн бөөс гэдэг нь хэмжээгээрээ арай өөр, үсний угт хошуугаа шигтгэж цусаар хооллодог бэлгийн хавьталд орсон үед халдварлах боломжтой.
-Бөөс үсрээд үснээс үс рүү ордог гэсэн ойлголт нийтлэг байна?
-Үсрэх боломжгүй. Монголчууд бөөс үсэрдэг гэж ярьдаг ч үсэрдэггүй гэдгийг нь шинжлэх ухаан нотолсон. Манайд 90 хувь нь толгойн бөөс бий. Толгойн бөөс яагаад ийм хурдацтай тархдаг вэ гэхээр маш олон өндөг гаргаж тэр нь боловсрох хугацаа нь богинохон. Биеийн бөөс л гэхэд толгойн бөөсөөс амьдрах чадамж нь бага, нэг удаадаа цөөн өндөг гаргадаг.
Толгойн бөөс үсэрч биш хүрэлцэх замаар халдварладаг, үс толгойгоо нийлүүлэх, дөнгөж хэрэглэсэн сам, малгай, алчуураар дамжиж болно. Харин хөнжил, даавуу материаллаг зүйлээр 48 цаг дотроо халдварлах боломжтой. Толгойн бөөс салахгүй байна гэдэг шалтгаан нь өндөг нь химийн бодист мэдрэг бус байна. Боловсорсон хуурс болон бөөс химийн бодист илүү мэдрэг байгаа ч өндөг нь үлдээд буцаж боловсроод байдаг гэсэн үг.
-Бөөсний хазалт идээ, бохир шүүстэй болчхоод ирэх тохиолдол байна-
Хүмүүс янз бүрийн арга хэрэглэж байна. Арц, гангаар угааж ариулах, салоны янз бүрийн бүтээгдэхүүн хэрэглэх, үсээ будуулах гэх мэтээр. Хамгийн үр дүнтэй арга нь юу вэ?
-Чийгтэй самналт гэж бий. Үсэнд нь тос эсвэл ангижруулагч түрхээд бөөсний самаар самнадаг. Энэ хэчнээн үр дүнтэй ч өндөгнүүд нь саманд өртдөггүй. Орчин үед бөөсний зориулалтын химийн бодистой шампуниуд их гарсан. Хэрэглэхдээ тодорхой хугацаанд хуйханд байлгадаг учраас харшил өгөх, тууралт гарах зовиурууд их байдаг. Сүүлийн үед бөөстөөд маш удчихсан үед шимэгчийн эсрэг эм хүртэл байгаа. Хүүхдийн үсийг будуулж их ирж байна. Үйлчлэл нь юу вэ гэхээр будганд агуулагдаж байгаа химийн бодисоор хүчилтөрөгчгүй болгож, мэдрэлийг үхжүүлж устгаж байна гэсэн үг.
Бөөсний шампунь биеийн бусад хэсэгт хүргэж болохгүй заалттай. Гэтэл зааврын дагуу хэрэглээгүйгээс болж бүх биеэрээ туураад ирдэг. Тэгэхээр одоогоор байгаа хамгийн оновчтой эмчилгээ эхний удаад чийгтэй самнаж, зориулалтын шампунь хэрэглэнэ. 10-14 хоногийн дараа 2 дахь курсыг нь хэрэглэж болдог. Хэрвээ тэр хугацаандаа байнга самнаад амьд хуурс гарч ирээд байвал хоёр дахь курсыг заавал хийнэ гэсэн үг. Энд мөн хачигны эсрэг тос, эмийг биеийн байдлаас нь шалтгаалж зөвлөнө.
-Танай эмнэлэг эмчлэх боломжтой гэсэн?
-Манайд цэцэрлэг сургуулийн 3-10 насныхан ихэвчлэн ирдэг. Тухайн хүүхдүүдэд стандартын дагуу эмчилгээ зөвлөөд явуулдаг. Өөрсдөө давтан шалгаад зөвлөгөө өгнө. Ирж байгаа тохиолдлын 99 хувь нь манай хүүхэд ямар нэгэн юмнаас харшлаад хуйхан дээгүүр тууралт гараад байна, унтаж байхдаа хүзүүгээ маажаад байна гэх мэтээр ирнэ. Орчин үед хуурс, бөөсний ойлголт бага учраас бөөстсөнийг нь мэдээгүй явж байдаг.
-Мэдэхгүй удаан явснаар ямар сөрөг үр дагавар үүсэх вэ?
-Хазуулж, хэт мэдрэгшил үүсэн харшлын урвал явагдана. Шөнө маажаад унтаж чадахгүй байгаагаас асуудал үүсч эхэлнэ. Дархлаанд ачаалал өгнө. Илүү өвдөмтгий, ханиад хүрэмтгий болно. Уцаартай, стресстэй болж ямар ч өвчин тусах магадлалыг нэмэгддэг. Тэгэхээр аав ээж, асран хамгаалагч, багш нар хүүхдийнхээ үсийг самнахдаа анхаарч байх хэрэгтэй. Хэрвээ хүүхдээс нь бөөс илэрвэл санаа зовж ичих зүйлгүй ойр тойрныхондоо ойлгуулж хэлдэг байх ёстой. Одоо үед хүүхдүүдийн ихэнх нь үсээ боодоггүй задгай тавьдаг болчихсон болохоор бөөстсөнийг нь мэдэхгүй удчихдаг. Ер нь бөөс гэдэг санаа зовж, ичих зүйл биш юм.
-Хүндэрч ирж байгаа тохиолдол бий их үү?
-Арьсны тууралт хүндрээд ирэх тохиолдол байна. Удаачихсан, бөөстэй гэдгийг нь мэдэхгүй тууралт гараад байна гээд яваад байдаг. Ялангуяа шөнө хүүхэдтэйгээ хамт унтдаггүй аав, ээжүүд анзаардаггүй. Улмаар маажаад арьсны бүрэн бүтэн байдал алдагдана. Бохир гараараа маажаад хоёрдогч халдвараар халдварлагдаж бөөсний хазалтууд идээ, бохир шүүстэй болчхоод ирэх тохиолдол бас байна. Ийм тохиолдолд ганцхан бөөснөөс салах эмчилгээ хийхгүй арьсны халдвар, тууралтаас арчдасын шинжилгээ авч шимэгдүүлэх эмчилгээ хийдэг.
-Анх бөөсний мэдээлэл авахаар ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ гээд олон эмнэлэгт хандсанаар эцэст нь арьсны өвчин судлалд хамрах юм байна гэдгийг мэдсэн?
-Энэ чинь удах юмбол дараагийн үр дагавар олонтой. Тууралт, дархлаа дарангуйлж өвчлөмтгий байдал нэмэгдэнэ гэх мэт. Хамгийн түрүүн бөөс хазаад тууралт гарсан бол арьсны эмчид хандаж, бүрэн эмчлүүлэх боломжтой. Хүмүүс эмчид хандахгүйгээр хүүхдийн үсийг нь будаж, ганц бөөс биш харшилтай болгоод байна. Тэгэхээр бага насны хүүхэд дээр янз бүрийн будаг хэрэглэхээсээ өмнө эмчээс зөвлөгөө авч байгаарай. Ер нь амнаас ам дамжсан баталгаа, нотолгоогүй арга хэрэглэснээс эмчид хандах нь зөв алхам юм.
-Өөр танд нэмж анхааруулах зүйл юу байна вэ?
-Бөөс, хуурс үсний гүн рүү 1-2 мм хошуугаараа шигдэж амьдардаг учир авахад амархан биш. Үсний угаас 6.5 мм зайд байрлаж байвал илүү амьдрах чадвартай гэсэн үг. Чийгтэй самнаж, угаасан ч дахиад боловсроод өндөглөнө гэсэн үг. Хэрвээ үсний угт ойрхон байвал яалт ч үгүй эмчилгээ хийнэ. Үсний угт ойрхон байх тусам цусан хангамжаа сайн аваад илүү амьдрах тул эмчилгээгээ шууд хийсэн нь дээр. Харин 6.5 мм-ээс хойшоо байвал амьдрах чадвар муутай, чийгтэй самнаад зориулалтын шампуниар угаахад 80 хувьтай арилна шүү. Мөн хүүхэд тань бөөстэй байвал тусгаарлаад, цэвэрлээд явуулбал илүү олон хүүхэд халдварлахаас сэргийлэх боломжтой.
-Ярилцсанд баярлалаа.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бөөс ихэвчлэн усанд оролгүй удсан хир буртагнаас үүдэлтэй шүү!!! Бохир заваан айл өрхийн гишүүд бу�####�д тарааж явдаг!!! 1990- оны хэцүү цаг үед шоронд бөөстөх явд�##� хэвийн болж байсан!!! Мөн хөдөө усанд ордоггүй айл өрхийн гишүүд бөөстөх явд�##� түгээмэл бн!!! Цэвэр цэмцгэр орчинд үржих нөхцөлгүй болдог!!!
Бөөс толгой, үс,, биений хир дагаас үүүсэлтэй...одоо гэр хорооллынхон ядаж 5 хоногтоо 1 бүтэн биэрээ усанд ордог юм уу...том банн энрт байтугай том түмпэн ч хэрэглэдэггүй бхаа
Угаасаа л бохирынх х�##�дана ор хөнжилд хувцасд шигдэж нуугдана, цэрэгт заваан 2-3н новшийг с�##�ам нүдээд усны шувуу болгоход даяара бүгд цэмбийдэг. Хэцүүшт 1нь бөөстхөд оры нь тээр хол байлгах жагса�##�д тусд нь байлган тусгаарлахгүй бол төдхөн цэмбийсэн хотынхонтойгоо 100гуулаа шт
бороо гоулд компаний австр�##�и ажилчны хүүхдүүд бөөстэйгээ, бөөсний самтайгаа ирсэн байсан, цэцэрлэг сургуульд байр орон сууцандаа маш их бөөс тараасан. хүүхдүүд нь бөөснөөсөө болоод маш их стрессд орсон байсан.
Ямар б�##�иар заваан хүмүүс вэ юун бөөс мөөс усанд орохгүй хувцасаа угаахгүй болохоор бөөстөхгүй яахын.21 зуун гарчаад байхад бөөстөж байхдаа ч яахав дээ соёлын төв гэж байхаар хөдөө баахан х�##�уун усны газар барив�##� таарна хотод ч энэ гэр хороололд х�##�уун усны газар олноор барих хэрэгтэй ш дээ .заваан юм уншаад бүр сэжиг хүрчлээ.гэрийн эзэгтэй нарын л хийх ажил ш дээ уг нь биё гэрээ үр хүүхэд хань ижлээ цэвэр цэмцгэр байлгана гэдэг бол.эзэгтэй ажилсаг бол тэгж заваарахгүй л дээ
БӨӨС ХУВЬСГАЛЫН ЭХНИЙ ДУНД ҮЕҮДЭД БАЙСАН. ХИР ТОРТОГ БОХИРООС ҮҮСДЭГ АРЧААГҮЙ БОХИРООС ҮҮСЭЛТЭЙ ГЭЖ ҮЗДЭГ БАЙВ. Гэр хороололд х�##�уун усанд орох газар �##�ь хир байршсан байдаг юм бол??!!!!??
гэр хашаандаа душ- саун - усанд орох вантай айл өрхүүд �##�ь хир олон байдаг юм бол. ХОРОО ЗАСАГ ЗАХИРГААНЫХАН НӨХЦЛИЙГ БҮРДҮҮЛЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ.
Хүнээс авч х�##�даж ирээд үхтэлээ цэвэрлээл юуч үгүй ява�##� сургуулиасаа ахин авч ирээд байна.Эцэг эхчүүд хүүхэддүүдийнхээ үсийг нийтээрээ цэвэрлэхгүй бол нэмэр �##�га.Бохир заваанаас болдог л байх гэхдээ бас х�##�рөх стрестэх гэх мэт шхлтгаанаас болдог байж магадгүй гэсэн бодол тарсөн