Трамп америк иргэнийг хөнөөсөн цагаачдыг цаазаар авахыг уриаллаа

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Доналд Трамп хууль бус цагаачдын эсрэг үзэл баримталдаг. Тэгвэл тэрбээр баасан гарагт /2024.10.11/ АНУ-ын иргэнийг хөнөөсөн цагаачид цаазаар авах ял оноохыг уриалсан байна. Трамп Венесуэлийн Трен де Арагуа нэртэй гэмт бүлэглэлийн гишүүд гэх хүмүүсийн зурагны урд зогсож үг хэлэхдээ хэрвээ ялалт байгуулбал гэмт бүлэглэлийн гишүүдийг онилох "Operation Aurora"-г эхлүүлнэ гэжээ.
Тэрбээр “АНУ-ын иргэн юм уу хууль сахиулах байгууллагын ажилтны амийг хөнөөсөн аливаа цагаачийг цаазын ялаар шийтгэхийг би уриалж байна” гэж Колорадо мужийн Аурора хотод явуулсан кампанит ажлынхаа үеэр хэлсэн байна. Хууль бус цагаачлал бол АНУ-ын иргэдийн санааг зовоож буй гол асуудлуудын нэг. Санал асуулгуудаас харвал сонгогчид Трампыг үүнтэй хамгийн сайн тэмцэж чадна гэж үзэж байгаа юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
T1 hunleg bish arga, amiig ni avaad yu hojdogiin
Цаазлахгүй байв�##� гэмт этгээд л хожно. Тиймээс гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг бүгдийг нь цаазлах хэрэгтэй