Бусдын зөрчлийг E-Police руу мэдээлсэн иргэнийг урамшуулахаар ажиллаж байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2024.10.14/ боллоо.
Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 29 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 76.6 хувьтай байлаа. Зөвлөгөөний эхэнд "Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-ын захирал Ч.Хувьзаяа авто замын түгжрэл, ачааллыг бууруулахын тулд Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн бүртгэлийг бүрэн шилжүүлж авах, гэрлэн дохионы ухаалаг удирдлагыг бий болгох, “Зогсоол” нэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, E-Police аппликейшнээр зөрчил мэдээлсэн иргэн, хуулийн этгээдэд урамшуулах олгох, зарим уулзвар замуудын хөдөлгөөн, зохион байгуулалтыг шинэчлэх гэсэн өргөн хүрээний ажлууд хийх талаар танилцууллаа.
Эдгээр ажлын үр дүнд Улаанбаатар хотын авто замын сүлжээнд тохирсон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бий болгож, авто замын түгжрэлийг бууруулахад үр нөлөөгөө үзүүлэх юм. Жишээлбэл, хиймэл оюун ухаан ашиглан гэрлэн дохионы ухаалаг удирдлагыг бий болгосноор авто замын уулзваруудын камержуулалт бодит цагийн өгөгдөл боловсруулж уулзваруудын гэрлэн дохиог удирдах боломж бүрдэнэ.
Мөн өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын дагуу Улаанбаатар хотод тулгамдаж байгаа авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр хийж байгаа болон цаашид хэрэгжүүлэх ажлыг танилцуулав. Энэ хүрээнд авто замын түгжрэл, ачааллыг бууруулах чиглэлээр урт, дунд, богино хугацаанд хэрэгжүүлэх бодлого, хууль эрх зүйн хүрээнд 17, техник технологи, судалгааны хүрээнд 12, бусад ажлын хүрээнд 5, нийт 34 арга хэмжээний ажлын саналыг холбогдох байгууллага, газруудаас авч, нэгтгэн боловсруулж буй юм гэж НЗДТГ-аас мэдээллээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Уг үндэстэй нь тэмц МАНинтай тэмц
Импортоор орж ирж байгаа өндөр настай, буруу хүрдтэй машинаа эхлээд цэгцлээд өгөөчээ!!! Дараа нь буруу гарын мөнгөн ББС- р дамжин автомашины импортыг асар их дэмжиж ард иргэдийн амь амьдр�##�ыг хохироож байгаа байдлыг зогсооё!!!
Яг зөв, дэмжиж бна. Ашиг хайж хаягд�##� машин оруулж ирэхээ боль л доо, гуйлгачин царайлаад ша�##� худлаа
М�##� минь Монголын бүх машины 60 хувь нь буруу хүрдтэй.Чи тэгээд тэднийг хоригло гэх нь үү.Бага шиг эргүүтээд байгаарай махан толгойтоо.
Татвар төлөгчдийн мөнгөөр зассан явган хүний зам дээр бордюр давуулж машинаа тавьсан хүмүүсийг өндөр торгох хэрэгтэй.Шөнийн цагаар Дүнжингарав Өгөөмөр,Нарантуул зах болон бусад авто зогсоолуудыг иргэдэд ашиглуулмаар байна.Өглөө 10цагаас хойш төлбөр тооцдог болмоор бна.
Матаачдын улс болж хувирав.1937 онд матаачдын гайгаар олон эх орончид амь үрэгдсэн.
Монголчуудыг ёс суртхууны хувьд матаачин болгож манж бодлогоор хүмүлжүүлэхнээ
Баахан матаач нар гарч ирнэ. Бэлэн ц�##�инжаад л…их зөв тактик байна. Оркууд замбараагаа �##�длаа. Дэгэнд оруул!!
Яагаад ийм эргүү шийдвэр гаргадаг юмвэ эрх чөлөөтэй нийгэм иргэдиинхээ амьдрах таатай орчин нөхцөл вий болгох бт�##� торгоно хорино шийтгэнэ татвар үнэ нэмнэ гэж дарамтлаж бдагиин вэээээээээ
Хүний мөсийг улам их арилгах л ажил хийх юм даа.матна муулна хорлоно.ингэхээр ч аргагүй юм даа
Буруу рүлтэй тэргүүдийг хязгаарлаачээ!
Ард түмэнг т�##�цуулж хошуугаараа хялбар аргаар мөнгө олгогчдыг өөгшүүлсэн тэнэг хуультай болох нь дээ 1937 онийх шиг л юм болох нь дээ