Гадаад

Диддигийн шүүх хурал ирэх оны тавдугаар сард товлогджээ

Бусдыг дарамтлах, бэлгийн мөлжлөг гэх хэргүүдэд буруутгагдан, шалгагдаж байгаа Шон "Дидди" Комбсын эхний шүүх хурлыг товложээ. Түүнийг шүүх хурал ирэх оны тавдугаар сарын 5-нд болох юм байна.

Прокурор Эмили Жонсоны мэдээлснээр түүний хэрэг гурван долоо хоног үргэлжилж магадгүй гэж таамаглаж байгаа ч нэмэлт яллах дүгнэлт нь шүүх хурлын үргэлжлэх хугацаанд нөлөөлж магадгүй хэмээжээ. Комбсын өмгөөлөгчид түүнийг батлан даалтад гаргах хүсэлтийг хоёр ч удаа өгсөн ч татгалзаад байгаа юм.

Товыг танилцуулах үеэр шүүхийн танхимд түүнийг гэм буруугүй гэж үзсэн гэр бүлийн гишүүд нь ирсэн байсан ба түүнийг шүүхийн танхимд оруулж ирэхэд гэр бүлийнхэн рүүгээ харж инээмсэглэн, хоёр дахь эгнээнд сууж буй тэдний зүг гараараа даллажээ. Түүний шагайг дөнгөлсөн байсан бөгөөд шоронгоос нэгдсэн байдлаар өмсүүлдэг урдуураа товчтой бор цамц, өмдтэй байв.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button