Улс төрийн мэдээ
НИТХ-ын хуралдаан МАН-ын хүсэлтээр түр завсарлалаа

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн дүнгээр бүрдсэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан үргэлжилж байна.
Энэ үеэр МАН НИТХ-ын даргаа сонгох шийдвэрээ эцэслэхээр 30 минутын завсарлага хүслээ. Улмаар хуралдаан завсарлаж НИТХ-ын даргаа тодруулсны дараа нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулахаар боллоо.
Энэ удаагийн сонгуульд НИТХ-ын 45 суудлаас МАН 40, АН 5 суудлыг авсан тул МАН Хотын дарга болон НИТХ-ын даргаа сонгох бүрэн эрхтэй билээ.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.