Гадаад мэдээ

Монгол эмэгтэйг хөнөөсөн Малайз цагдаа цаазын ялаас мултарлаа

Одоогоос 19 жилийн өмнө Малайз улсад монгол охин харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан. Улмаар тус хэрэг олон жил шийдвэрлэгдэлгүй. Харин хэргийн үнэн мөнийг олохын төлөө тууштай тэмцэж явсан талийгаачийн аав С.Шаарийбуу эцэст нь гэмт этгээдүүдэд ял сонсгож чадсан юм.

Тодруулбал, Монгол Улсын иргэн Шаарийбуугийн Алтантуяа 2006 онд Малайз улсад бусдын гарт амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэргийн үнэнийг олж, уучлалт гуйлгуулахын тулд түүний аав С.Шаарийбуу 16 жил явсан. Уг хэрэг эцэслэн шийдэгдэлгүй явсаар 2022 оны арванхоёрдугаар сарын 16-нд Малайзын шүүхээс Ш.Алтантуяагийн үхэлд улс төр судлаач Абдул Разак Багинда, ахлах байцаагч Азилах Хадри, бага түрүүч Сирул Азхар Умар нарын гурван хүнийг, мөн засгийн газрыг буруутай гэж үзэн нэрсийг зарлаж таван сая ринггит буюу монгол мөнгөөр 3.76 тэрбум орчим төгрөг олгуулахаар болсон билээ.

Гэвч Монгол эмэгтэйн амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Малайзын экс Ерөнхий сайд Нажиб Разакын бие хамгаалагч Австралид есөн жил хоригдсоны эцэст өнгөрсөн оны арваннэгдүгээр сард суллагдсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байсан.

Тэгвэл Монгол орчуулагчийн амийг хөнөөсөн хэргээр ял шийтгүүлсэн цагдаа асан дээрх хэргийн гол гүйцэтгэгч Азила Хадри Малайз дахь цаазын ялыг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд өнгөрсөн пүрэв гарагт /2024.10.10/ ялж, холбооны шүүх түүний ялыг 40 жилийн хорих ял болгон хөнгөрүүлжээ. Мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.

Малайзын иргэн, 48 настай Азила Хадри нь 2006 онд Шаарийбуугийн Алтантуяаг буудаж, дараа нь Куала Лумпурын ойролцоо цэргийн зориулалттай тэсрэх бөмбөг ашиглан цогцсыг нь дэлбэлсэн хэргээр шийтгэл авсан тухайн үеийн Батлан ​​хамгаалахын сайд Нажиб Разакийн хоёр бие хамгаалагчийн нэг байсан юм.

Ш.Алтантуяаг хөнөөсөн ахлах мөрдөгч Азила Хадри, бага түрүүч Сирул Азхар Умар нар болон Малайзийн засгийн газар тус хэрэгт яллагдагчаар татаад 2015 онд Холбооны дээд шүүхээс Азила болон Сирулыг тус хэрэгт буруутай хэмээн цаазын ял оноосон билээ. Гэсэн хэдий ч Сирул ялын тогтоол гарахаас өмнө Австрали руу оргон зайлж, улмаар цагаатгагдсан. Харин мөрдөгч Азила Хадри ийнхүү цаазлах ялаас мултарлаа.

Хэргийг сануулахад, Малайзын Куала Лумпур хотын захын ойролцоох ойгоос Монгол бүсгүйн цогцос юу ч үгүй болтлоо зэрэмдэглүүлсэн байдалтай 2006 оны Аравдугаар сарын 19-ний өдөр олдсон. Бүсгүйн толгой руу нь буудаж, биед нь "С4" нэртэй тэсрэх бодис зүүж дэлбэлснийг шинжээчид тогтоосон. Ингэж харамсалтайгаар амь насаа алдсан эмэгтэй бол Шаарийбуу овогтой Алтантуяа байсан юм. Шаарийбуугийн Алтантуяа гэх бүсгүйн амиа алдсан өдөр түүнийг хүргэж өгсөн таксины жолооч энэ хэргийн талаар хамгийн анх цагдаад мэдээлсэн.

Бүсгүйг түүний нүдэн дээр барьцаалан, машинд суулган авч одоход хөлсөө ч авч чадаагүй жолооч барьцаалагчдын машины марк, дугаарыг тэмдэглэн авч цагдаад мэдээлжээ. Улмаар машиныг хэдэн өдрийн дараа олсон бөгөөд Малайзын Засгийн газарт бүртгэлтэй машин болохыг тогтоосон байдаг.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 16, 2024 08:07

Засгийн машинаар яваад л хүн �##�аад л.

Зочин
Зочин
10 сар 16, 2024 13:30
Reply to  Зочин

у ч мэдэхгүй жирийн цагдааг одоо тэр Австр�##�ид байгаа нөхөрт гадаадын тагнуул барих гэж байна гэж хэлсэн гэсэн. Тухайн үедээ захи�##�агч нь М�##�айзыг атгаж байсан тул үргэлж эрх мэдэлтэйгээ байх шиг бодож зоригтой байсан байх.

Зочин
Зочин
10 сар 16, 2024 09:19

ЦААЗЫН ЯЛААС МУЛТАРСАН ЦАГДААГ ЯЛТАН СОЛИЛЦООГООР АВААД ИР ЭНД ТҮҮНИЙГ МАШ САЙН ХАЛАМЖЛАНА АЦАР ТҮҮНИЙГ

Зочин
Зочин
10 сар 16, 2024 18:07
Reply to  Зочин

Гоё тавжи шарж өгч айраг уулгана х�##�амжилна аа

Эгэл
Эгэл
10 сар 16, 2024 09:52

Энэ М�##�айз улс бол нотлогдсон хэргийг шийдвэрлэж чаддаггүй ,Хууль ёс огт байдаггүй газар байна.Дуртай нь очиж дэлбэлүүлээд байж дээ

Зочин
Зочин
10 сар 16, 2024 12:49
Reply to  Эгэл

Монгол ч гэсэн адил. Нотлох баримтыг нь гаргаж өгөөд байхад л хэрэгсэхгүй болгож шийдвэрлээд байдаг. Хойд Солонгос , Хятад , Орос улсууд л шударга шийднэ дээ.

lucky
lucky
10 сар 16, 2024 10:48

эхнэр хуухэдтэй л�##�ын шашинтай хөгшин хар юмтай орооцолдсоноос болж амиа �##�дсан, баян эрх мэдэлтэй улс хун �##�ах юу ч биш

Зочин
Зочин
10 сар 16, 2024 13:27

Наг т�##�аар энэ нь тэд багиндагийн эсрэг гэрч болж чадв�##� ч болохгүй юмгүй. 2. Австр�##�ид байдаг этгээд нь цгаатгагдаагүй шүү. одоо ингээд уйлж хайлаад миний хүүхдийг хар өрөвд хайрла гээд австр�##�ичуудыг гуйгаад битгий шилжүүлж өгөөч гэж гуйгаад байгаа. Австр�##�и хэрвээ цаазын ялгүй болчихвол шилжүүлж өгөх боломж руугаа орж байна даа. Нутагтаа цаазын ял хүлээж байгаа гэдэг ш�##�тгаар М�##�айзад хүлээлгэж өгөхгүй байсан. Өөрөө хүний хүүхэд �##�чихаад эхлээд зөв ярьж байснаа сүүлдээ хадуураад миний хүүхдийг хар би ми гээд хачин юм ярьж байсан. Онцгүй худлаа сайхан аашилж жүжиглэж байлээ. Одоо цааз хүлээгээгүй тул Австр�##�и түүнийг эх оронд нь шилжүүлж өгч 40 жил шорондоо суух хэрэгтэй.

Зочин
Зочин
10 сар 16, 2024 13:32

М�##�айзын шүүх иймэрхүү хэргийг зөвхөн захи�##�агчийг илрүүлэх батлах зорилгоор л уг нь ашиглах нь зөв. Тэр таксины жолооч сайн хүн байжээ. Одоо амьд байдаг эсэх. Тэр ута�####�агүй бол хэн ч мэдэхгүй өнгөрөх байжээ.

Зочин
Зочин
10 сар 16, 2024 17:26

Дахин хөөцөлдөж хүн явуулж хороох хэрэгтэй.амьд байх ёсгүй �##�уурчин.монголд аваад ир.

Зочин
Зочин
10 сар 16, 2024 18:09
Reply to  Зочин

Хурц ахыг явуулчир

Холбоотой мэдээ

Back to top button