УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Эрчим хүчний үнийг нэмэх эсэх асуудлаа эцэслэе, Б.Чойжилсүрэн сайд аа

Манай улсын эрчим хүчний салбар 539.6 тэрбум төгрөгийн богино хугацаат өр төлбөр, 1.8 их наяд төгрөгийн урт хугацаатай өр төлбөрт ороод байна. Эрчим хүчний сайдаар зорилтот түвшингөө батлуулдаг 27 төрийн өмчит компани бий. Тэдгээрийнх нь өр.

Эрчим хүчний эх үүсвэр дутмаг. Гэхдээ тус салбарын тайлан тооцоо судалгаа дутмаг, мэдээллийн хувьд хаагдмал байдлаас үүдсэн алдагдал ч жин дарах биз ээ. Ямартай ч энэ өвөл эрчим хүчний тарифаа дор хаяж 30 хувиар нэмж, алдагдлаа нөхнө гэж сайд нар нь яриад удлаа.

Эрчим хүчний шинэчлэлийн үндэсний хорооны дарга, Шадар сайд Т.Доржханд "Эрчим хүчний тарифын өөрчлөлтийг 2024.11.01-нд зарлана. Иргэдэд хүндрэл учруулахгүйгээр салбарын үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд эхний ээлжид тарифыг бодит өртгийн түвшинд нь хүргэх, дараа нь инфляцтай уялдуулан индексжүүлэх байдлаар зах зээлийн орчинд нь нийцүүлэх бодлого барьж байна" хэмээсэн.

Харин Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "2024-2025 оны өвөл цахилгаан эрчим хүчний хэдэн хувиар өсөх вэ гэдэг нарийн судалгааг хийж чадахгүй байна. Хэт хүйтэрчихгүй бол нийслэл өнгөрсөн жилийнхээ түвшинд өвөлжинө гэж бодож байна. Ямар ч байсан хөлдөлт үүсгэхгүй байхаар төлөвлөж байна" гэхчлэн ярьж буй.

Өнгөрсөн 2023 онд эрчим хүчний чадлын өсөлт 12 хувь байжээ. Иймд энэ жил ч 12 хувиас доошгүй өснө гэсэн төсөөлөлтэй. Өвлийн оргил ачааллаар 70-80 Мвт-ын чадлын дутагдалд орно. Хэрэв 15-16 хувиар өсвөл цахилгаан эрчим хүчийг өвлийн их ачааллын үед хязгаарлалт хийх бодит эрсдэл үүсэх аж.

Үнэ тарифын нэмэгдлийг Эрчим хүчний зохицуулах хороо бие даан шийдвэрлэх зохицуулалттай аж. Гэхдээ Эрчим хүчний яам тарифын нэмэгдлийн талаарх судалгаа хийж буй юм байна. Судалгаагаа дуусвал Засгийн газар болон Эрчим хүчний үндэсний хороонд ойрын хугацаанд танилцуулна. Үүний дараа олон нийтэд танилцуулах ажил өрнөхөөр хүлээгдэж байна.

Өнөөдөр /2024.10.16/ гэхэд л Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Пакистан явсан тул Засгийн газар хуралдахгүй. Тиймээс энэ долоо хоногтоо лав танилцуулж амжхааргүй байна. Ирэх долоо хоногт гэвэл аравдугаар сарын 23 нь буюу сарын сүүл хүрэх нь.

Хэрэв энэ жил үнийг нэмэхгүй бол одоо үүссэн алдагдлаа харвал ирэх онд одоогийн яригдаж буй 30 хувиас давж 50 хувь руу орсон дүнгээр цахилгааны тариф нэмэгдэж иргэдэд эдийн засгийн бодит дарамт болох нөхцөл үүсч болзошгүй юм.

Нөгөө талд цахилгааны үнэ нэмэгдвэл бусад зүйлийн үнэ өсөж, эдийн засаг хүндэрнэ гэдэг айдас иргэдэд бий. Зарим эдийн засагчид ийм эрсдэл үүсэхгүй гэж тайлбарласан байдаг. Нэмэх нь нэгэнт тодорхой болсон бол нэмэх болсон шалтгаан, нэмснээр үүсэх нийгэм, эдийн засгийн нөлөөллийн тооцоо судалгаагаа олон нийтэд хурдан, шуурхай ил болгох хэрэгтэй байна, Б.Чойжилсүрэн сайд аа.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Цахилгаан станцуудад эхлээд аудит оруул . Олон жил 30 хувь ярьсан амьтад. Тэнд ямар их хулгай луйвар байдгийг бүгд Л мэднэ шүүдээ. Яагаад гэвэл төрийн өмчтэй.

Ккккк
Ккккк

Тэнгэр хангайд өвлийг даатгасан хүнтэй юу ярих билээ таминь ээ

Их мэдэх
Их мэдэх

Өдий болтол ганц цахилгаан станц эхлүүлчихсэн бол хонхны дуу ойрхон сонсогдох байлаа. Энэ хулгайч өөрт нь ашиггүй бол ажил хийх хулгайч бишээ.Энэ ЗГ огцорч л таарах нь ээ. Данх угаасаа ажил хийх хүн биш

Зочин
Зочин

Энэ хулгайчийг огцруул!

Зочин
Зочин

ЭНЭ НӨХӨР БАРЬСАН ХЭДЭН БАЙШИНГАА ЦАХИЛГААНААР ХАНГАЖ БАЙВАЛ БУСАД НЬ НОХОЙН БААС

Иргэн
Иргэн

Энэ ёстой хөлдүү заваан гөлөөн сайд аа

Зочин
Зочин

Said hiij chadahgui bol chaddag hund n ug suudlin gai chin

УТСАН
УТСАН

ИЙМ ТООЦОО СУДАЛГААГҮЙ ЭРГҮҮ САЙДУУД ГЭЖ БАЙХ УУ? ТЭР МУУ ШААЗГАЙ ДОРЖХАНД ЧИ МУУ МАН н УТСАН ХҮҮХЭЛДЭЙ ЧИ БОЛИОРОЙ ЦАХИЛГААНЫ ҮНЭ НЭМЭГДЭХЭД ӨРГӨН ХЭРЭГЛЭЭ ДАГАЖ ӨСНӨ ЯАГААД ГЭЭЧ ЭРГҮҮНҮҮДЭЭ ТАЛХ БООВ БОЛОН БУСАД ӨРГӨН ХЭРЭГЛЭЭГ ҮЙЛДВЭРЭЭС ГАРЧ ЭЦСИЙН БҮТЭЭГДЭХҮҮН БОЛООД ХЭРЭГЛЭГЧИЙН ГАР ДЭЭР ОЧИХ ХҮРТЭД БҮХ ПРОЦЕСС ЦАХИЛГААНААС ШУУД ХАМААРАЛТАЙ ГЭЖ МЭДДЭГҮЙ МАЛНУУД ЮМ УУ?ЭНЭ ИХ ӨР ТӨЛБӨРИЙГ АРД ТҮМЭН ҮҮСГЭЭД ЗЭЭЛЖ АВААД АРХИ УУГААД ШОУДЧИХСАН ЮМ БИШ ҮҮ? ЭДИЙН ЗАСГИЙН ҮР АШИГТАЙ ТООЦОО СУДАЛГАА АЛГА ЗҮГЭЭР НЭГ МӨНГӨ ХӨӨСӨН НАЙМААЧНААР САЛБАРЫН САЙД ТАВЬЧИХААД ТЭР НЬ ЭЛИЙ БАЛАЙ ТООЦОО СУДАЛГАА ӨР ТӨЛБӨР ЯРИАД ЭНЭ ДӨРВӨДИЙГ ЭРЧИМ ХҮЧ ЗАХИРДАГ БОЛСНООС ХОЙШ ХОТЫХОН НАР ҮЗСЭНГҮЙ ОДОО ҮНЭЭ НЭМЭЭД ЖИНХЭНЭ ТАМЫН ШОУ БОЛГОХ НВ ЮУН ИХ ЯАРУУЛДАГ ЮМ АЧАА АРД ТҮМНИЙ НУРУУН ДЭЭР ИРНЭ ТҮЙ МАЙ БЫСДАНУУДАА

Зочинзочинзочинзочин
Зочинзочинзочинзочин

нөгөө Бөөрөлжүүт нь хаачсан бэ хотыг тэжээх ёстой биз дээ Ч,С н хувийн барилга шигээ дураараа загнахаа болио

ихгжн
ихгжн

гишүүн болсон их цаастай та хэд тогны нэмж төлөх өөрсдөө төл бид төлөх хэрэггүй данс хүрэхггүй. та нар гишүүдыг бууд бүгдийг.

Иргэн
Иргэн

Нэмэж болно гэхдээ хулгай луйвараа шахаагаа болиорой МАН-АН-Н мафиууд минь

ЭГЭЛ НЭГЭН ...
ЭГЭЛ НЭГЭН ...

Улсыг удирдахад компанийн захирлын сэтгэлгээ мэт бас явцуу шийдвэр гэмээр харагдаж бна .

Иргэн
Иргэн

ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАРЧМААР Л ЯВУУЛАЛДАА. БУЦААД СОЦИАЛИЗМДАА ОРОХ ГЭЭГҮЙ ЮМ БОЛ.

Холбоотой мэдээ

Back to top button