Нийгэм мэдээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тэтгэмжийг нэмж, дэмжих төвүүд барина

Ирэх 2025 оноос хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох тэтгэмжийг 30 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн хөдөлмөр, хөдөлгөөн засал, хэл засал, боловсрол, асран хамгаалагчдад зориулсан зөвлөгөө, дэмжлэг өгөх, аав ээжийг нь хүүхдээ харангаа хөдөлмөр эрхлэх боломжоор хангах зэрэг нийгмийн хамгааллын бүхий л үйлчилгээг үзүүлэх дэмжих төвүүдийг байгуулахаар улсын төсөвт тусгажээ.

Түүнчлэн эрхзүйн орчныг сайжруулахаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, саадгүй байдал, хүртээмжийн тухай хуулийн төслийг өргөн барихаар бэлдэж байна.

Эдгээр мэдээллийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Эрхэм нандин сувд” ТББ-ын удирдлагуудтай уулзахдаа танилцууллаа.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button