УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Армийг айдасгүй болгох С.Бямбацогтын "амлалт"

Улс орон даяар II ээлжийн цэрэг татлага эхэллээ. Цаг үетэй холбогдуулан Батлах хамгаалахын сайд С.Бямбацогт цэрэг татлагыг цэгцтэй зохион байгуулахыг даалгаж, албан даалгавар гаргалаа. Онцолбол,

  • Хугацаат цэргийн алба хаагчдын сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг шинэчлэх, сургалтын материаллаг баазыг орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрчлөх;
  • Алба хаагчийн амь нас, эрүүл мэндийг хэрхэн хамгаалах талаар нарийвчилсан төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх.;
  • Цэрэг татлагын үйл ажиллагааг зохион байгуулахдаа авлига, албан тушаалын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллах;
  • Иргэдийг хугацаат цэргийн албанд татахдаа батлагдсан төсөв, хуваарийн дагуу нийгмийн тэгш байдлыг хангах;
  • Цэрэг татлагаар орж байгаа иргэнд үйлчлэх хүн цагийг тооцох, цэрэг халалт, татлагын үеэр аюулгүй байдал, эрүүл ахуйг мөрдөх;
  • Цэргийн алба хаагчдын эрүүл, аюулгүй орчинд алба хаах нөхцөлийг сайжруулж, орчин үеийн техник, технологийн дэвшлийг оновчтой нэвтрүүлэн камержуулалтын нэгдсэн систем хөгжүүлж үйл ажиллагаандаа нэвтрүүлэх;
  • Батлан хамгаалах салбарын цэргийн үүрэгтний нэгдсэн мэдээллийн системийг бий болгох;
  • Хугацаат цэргийн алба хаагчдад цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлж, хүний хөгжилд чиглэсэн сургалт, соён гэгээрүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулж, тэдний сэтгэл зүйг байнга судалж, алба хаах орчин нөхцөлийг сайжруулж "Эцэг эхийн өдөр"-ийг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулах;
  • Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн нэгдсэн сан байгуулж, өвчлөлийн судалгаа гарган, эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр төлөвлөгөө гарган ажиллах ;
  • Цэрэг татлагын товчооны эрүүл мэндийн үзлэгийн бүрэлдэхүүнд халдварт өвчний төрөлжсөн мэргэжлийн эмчийг оруулан сургалт зохион байгуулж, үр дүнг тооцож, ажлын хариуцлагыг сайжруулах;
  • Дүүргүүдийн цэрэг татлагын товчооны эрүүл мэндийн үзлэгт Цэргийн төв эмнэлгээс ахлах эсвэл тэргүүлэх зэргийн эмчийг зөвлөх үүрэгтэйгээр томилох,
  • Үзлэгээр тэнцсэн иргэн алба хаах хугацаандаа суурь өвчний улмаас эрүүл мэндийн эрсдэл үүсвэл үзлэгт тэнцүүлсэн албан тушаалтанд хариуцлага тооцох;
  • Зэвсэгт хүчний анги, салбаруудад эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэхэд нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэх, холбогдох албан тушаалтныг сургалтад хамруулж бэлэн байдлыг хангаж ажиллахыг БХЯ, ЗХЖШ, нийслэл дүүрэг, аймгийн Цэргийн штаб, Цэргийн төв эмнэлгийн холбогдох албан тушаалтнуудад даалгаад байна.

Тухайн мэдээллийн дараа нийгмийн сүлжээнд иргэд "одоо л нэг айх айдасгүй цэрэгт явуулж болох" гэх утга бүхий нийтлэлийг түгээж байна. Үе үеийн Батлан хамгаалахын сайд нарын үед хугацаат цэрэг хүчирхийлэлд өртөж, эрсдэж, амь насаа алдсан тохиолдол маш олон. Харин шинэ сайд армийг айдасгүй болгох нь гэсэн хүлээлтийг үүсгээд байна.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 17, 2024 13:25

За Бямбацогт сайдаа наад армийнхаа гэдэс цувдай ихтэй хүнд сурт�##�тай офицерууддаа нэн яар�##�тай арга хэмжээ аваарай.

УТСАН
УТСАН
10 сар 17, 2024 13:43

АРМИД ТАТАГДАЖ ОЧСОН ЭРҮҮЛ САРУУЛ ХҮҮГИЙХЭЭ АМЬГҮЙ БОЛСОН ЦОГЦСЫГ ХҮЛЭЭЖ АВНА ГЭДЭГ БОЛ БАС Л АЙМААР ШҮҮ.ЭНЭ САРЛАГ БЯМБАЦОГТ ЧИ ХЭЛСЭНДЭЭ ХҮРМОЙ ЭНЭ ЖИЛ НЭГ Ч ЦЭРГИЙН ГАР ХӨЛ ТАРХИ ТОЛГОЙГ БҮТЭН БАЙЛГААРАЙ

Зочин
Зочин
10 сар 17, 2024 15:32

БХЯ ны каракуль толгойтнуудаа цөөл

Зочин
Зочин
10 сар 18, 2024 09:19

Hunii shan huuhduudiig eruul saruul awchd zodoj ene ter bolgochd eej aawd ugnu gedeg bol aimshigtai asuudal shu yagd zodoj ene ter bolgood bdag yum be jil bolgon iim hereg garch bna ur huuhed ee tseregt yvuulana gedeg bol aidas bga shde

Зочин
Зочин
10 сар 19, 2024 19:10

Орчин үед хөгийн юм ярих юм юун цэргийн амь нас хамга�##�ах цэрэг хүн хоорондоо үзэлцэж байж ялгардаг, өөрсдөө өөрийнхөө биеийг хамга�##�ж ялгардаг болохоос ямар тэд нялх улсууд юм уу? Хаашаа юм тэд биднийг манах болохоос тэднийг офицерууд нь манах болж байна уу? Тийм их санаа зовоод байгаа юм бол эцэг эх нь очиж манаг одооны цэрэгийн амьдр�##� мэдэхгүй эцэг эхийг цуг �##�ба ха�##�га хачин юм энэ толгойно гашилсан юмнуудаас гарна шүү.

Холбоотой мэдээ

Back to top button