Товчоодоор тарвага оруулсан 79 хэрэгт ₮23 саяын торгууль ногдууллаа

“Тарваган тахал болон хүн, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Экологийн цагдаагийн алба, Тээврийн цагдаагийн албаны хамтарсан бүрэлдэхүүн хяналт шалгалтыг зохион байгуулж ажиллалаа.
Багахангай, Налайх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод давхардсан тоогоор 62 хоног 3100 алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэлээ.
Хяналт шалгалтын хүрээнд нийт 112600 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалтыг хийж, 70 удаагийн үйлдлээр 291 ширхэг тарваганы мах илрүүлэн, зөрчил гаргасан 79 хэрэгт 23.5 сая төгрөгийн торгууль ногдуулж, 139.4 сая төгрөгийн нөхөн төлбөр төлүүлсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЯМАР МУУХАЙ ХҮМҮҮС ВЭ? БӨНДИЙТӨЛ БУУДААД ХЭРЗИЙТЭЛ НЬ ШУЛААД ТЭС ХӨЛДӨӨГӨӨД МАШААНЫХАА АРД ЧИХЭЭД ТОВЧООГООР СЭМ СЭМХЭН ГЭТЭЭД Л ОРООД ИРЭХЭД НЬ ЗАГАСАН НҮДЭТ МОНГОЛЫН ЦАГДАА БАРИАД ТОРГОЖЭЭ.ГАНЦ БООДОГ НОМ ДҮРМЭЭР НЬ ИДЧИХ ЮМСАН ДАА ЦАГДААГУУДАА АРГА ЧАРГА БАЙНА УУ?
Тарваганы маханд үхэлдсэн өлөн гуйлагачингуудыг тарвага шиг нь нам нам буудаад хаячихаач, ердөө гарзгүй л юмнууд байгаа ш дээ !