Эдийн засгийн мэдээ
Ирэх онд инфляц өснө

Өнгөрөгч онд инфляц 12.9 хувьтай байсан бол энэ онд улсын хэмжээнд 6.5 хувь, нийслэлд 6.2 хувьтай байна. Одоогийн төсөөллөөр ирэх онц инфляц нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд голлох хүчин зүйлүүдийн нэгд ирэх сараас цахилгаан, дулааны үнэ өсөх болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 хувиар нэмэгдүүлэх зэрэг асуудлууд бий
Одоогийн байдлаар шатахууны үнэд өөрчлөлт орох эсэх нь тодорхойгүй байгаа ч ирэх онд хөдөлгөөнд орвол инфляцид нөлөөлөх нь дамжиггүй.
Бодлогын хүүг 2024 оны есдүгээр сард 1 нэгж хувиар бууруулж ирэх онд төсвийн тэлэх бодлогын нөлөөгөөр дотоод эрэлт тэлж, эрэлтийн шалтгаантай инфляцын дарамт нэмэгдэх төлөв бий. Инфляц 2024-2026 оны төгсгөлд 5.7-7.8 хувьтай байх төсөөлөлтэй байгаа ч өөрчлөлт орж магадгүй байна.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.