"СӨХ-ийн төлбөрөө төлөөгүй бол хилийн хориг тавина"
Сүүлийн жилүүдэд барилга, орон сууцуудыг нүд ирмэхийн зуурт сүндэрлүүлдэг болсон. Орон сууцны хороололд амьдрах айл өрхийн тоо нэмэгдэхийн хэрээр хэрэгцээ шаардлагад нь нийцэх, тохижилт, тав тухтай орчин бүрдүүлэхэд Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/ ажиллах ёстой. Харин оршин суугчдын ихэнх нь дээрх үйлчилгээг авч байгаа хэдий ч СӨХ-ийн мөнгөө төлдөггүйгээс болж бусад оршин суугчид болон ажиллаж буй хүмүүсийнхээ ажлыг хойш нь татдаг. Иймд оршин суугч иргэдэд СӨХ-ийн төлбөрөө төлөөгүй бол хилийн хориг тавих асуудал яригдаж байгаа юм.
Уг асуудлаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн УИХ-ын чуулганы хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай хэлэлцэх үеэр дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “2012 онд Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийг баталсан. Одоо “Сайн скор”, “Бүрэн скор” хэмээх хоёр компани зээлийн мэдээллийн санг хариуцах болсон. Тэд энэ санг шинэчлэн, иргэн, ААН бүрд зээлийн оноо олгож эхэлсэн. Банкууд, ББСБ-ууд зээл олгохдоо энэ санг ашигладаг.
Энэ хоёр компанийн нэг нь Америкийн зээлийн оноо өгөх системийг сарын өмнө нэвтрүүлсэн. Ингэснээр усны, цахилгааны гэх мэт бүх төлбөр тооцоог иргэн хэзээ төлснийг бүртгэн, оноожуулна. 300 буюу хамгийн муу оноотой, санхүүгийн сахилга батгүй иргэний хилээр гарах эрхийг хязгаарладаг болно" гэж мэдээлсэн.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэний Америкийн зээлийн оноо өгөх систем болоод СӨХ-ийн асуудлын талаарх мэдээллийг хүргэж байна.
-СӨХ-ны хуулийг шинэчлэн найруулснаар ямар өөрчлөлт, давуу тал бий болох вэ?
-Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгосон эрхийг хангах зорилтын хүрээнд манай яамнаас Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай 15 бүлэг, 84 зүйл бүхий хуулийн төслийг дагалдах 16 хуулийн төслийн хамт боловсруулан танилцуулж байна.
Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хувьд 2003 онд батлагдсан, нийт 21 зүйлтэй хууль. Энэ хуулийн хувьд өнөөдөр оршин суугч, иргэд, СӨХ-ны өмнө тулгараад байгаа асуудлуудыг шийдвэрлэж чадахгүй байгаа юм.
Иргэд тав тухтай амьдрах орчин, хариуцлагатай, найдвартай хөрөнгийн менежмент, оновчтой хууль, эрх зүйн зохицуулалтыг шаардаж байна. Зөвхөн сүүлийн гурван жилд иргэд СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой 15 мянга гаруй өргөдөл, гомдол гаргасан нь үүний нотолгоо. Үүнийг өөрчлөх гэж бид хуулийн төсөл боловсруулсан.
Иргэд ажил хийж, зээл авч, хурааж, хуримтлуулсан мөнгөөрөө орон сууц авдаг, насан туршийнх нь хөрөнгө, үр хүүхдэдээ өвлүүлдэг. Гэтэл хариуцлагагүй байдал, муу үйл ажиллагаа, үйлчилгээнээс болж үнэ цэнэ нь унадаг. Цаг тухайд нь арчлаад, засаж янзлаад, харж хамгаалаад явбал үнэ цэнэ нь унахгүй, бүр өсөх ч боломжтой.
-Америкийн зээлийн оноо өгөх систем ямар журмаар явагддаг вэ. Дэлгэрэнгүй тайлбарлаад өгөөч?
-АНУ-д иргэд регистрийн дугаар, төрсөн он сар, файко буюу санхүүгийн хариуцлагын оноогоо цээжлээд явж байхад бүх бүтээгдэхүүн үйлчилгээ авч болдог. Энэ нь дэлхийн туршлага болсон. Бид 600 хүртэл оноо өгч эхлэх юм. Өмнө нь манай зээлийн мэдээллийн санд банкны зээлээс гадна банк бус , үүрэн телефон , цахилгаан дулаан усны мөнгө гэхчилэн бүх мэдээлэл цуглаад хугацаа хэтэрсэн төлөгдөөгүй бол хар жагсаалтад орсон ороогүй гэх байдлаар ордог байсан. Онооны системд шилжсэнээр жагсаалт гэх юм байхгүй болж, хувь хүн бүр оноо цуглуулна. Онооны систем хэрэгжээд эхлэхээр хамгийн өндөр оноотой нь хөнгөлөлттэй , бага хүүтэй зээл авна. Бага оноотой санхүүгийн сахилга батгүйг нь бүр улсын хилээс гаргахгүй байх хүртэл арга хэмжээ авдаг олон улсын туршлага байна. Хуучин хууль арваад жил болсон гэдэг утгаар хуулийг илүү сайжруулах шинэчлэх шаардлагатай. Ирэх онд зээлийн мэдээллийн сангийн шинэчилсэн найруулгын тухай хуулийг өргөн барина.
-Ер нь СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой тулгамддаг нийтлэг асуудал юу байдаг юм бэ?
-Хууль, эрх зүйн орчин тодорхой бус, хөрөнгө, санхүүгийн хуримтлал муу, хүний нөөцийн чадавхын асуудал юм даа. Тэр дундаа ажилчдыг чадавхжуулах, цалин, урамшууллын асуудал байна.
Нийслэлийн хэмжээнд 2018-2022 онд СӨХ-той хамаатай 5,360 нэхэмжлэл шүүхэд гаргаснаас СӨХ-ны төлбөрөө төлөхгүй байгаа, орон сууцны байшингийн орчны газрыг бусдад эзэмшүүлсэн тухай маргаан дийлэнх хувийг эзэлж байна.
Уг хуулийн төсөлд, хоёр талын санал гомдол ихээр ирдэг асуудлын тухай тусгажээ. Тодруулбал,
- СӨХ-ны үйл ажиллагааны төлбөр, хураамжийг цаг хугацаанд нь төлдөггүй сууц өмчлөгчид буюу оршин суугчдад хүлээлгэх хариуцлагын талаар.
- Оршин суугчдад зориулсан ногоон байгууламж, зүлэг, хүүхдийн тоглоомын болон спорт талбай, сүүдрэвч, гэрэлтүүлэг, явган хүний зам, авто машины зогсоолтой байх эрх зөрчигддөг тухайд,
- СӨХ нь оршин суугч, иргэдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах боломж хязгаарлагдмал. Дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежмент, эзэмшил, ашиглалтыг үр ашигтай зохион байгуулах боломжгүй талаар,
- СӨХ-ны бүх гишүүдийн хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулах зэрэг заалтуудаг хуулийн төсөлд өргөн барьжээ.
М.АГАР












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв
Зөв ш дээ, нийтийн эзэмшлийн байранд нийгэмшиж амьдарч сурах хэрэгтэй. Орон сууцанд амьдарч байгаа хэн ч гэсэн төлбөрөө төлөх хуулийн үүрэгтэй. Чадахгүй бол гэр хороололд амьдрахгүй юу.
СӨХ төлсөн хирнээ тог тасладаг байж болохгүй. Хэдэн айлын төлөө тухайн давхарын тог таслаж байгаа нь буруу. Байрны мөнгө төлөх гээд очиход СӨХ-ийн төлбөр чинь ирээгүй бна гэдэг. Мөн 1-2 сар гадаад дотоодын сувилал, амралтанд яваад ирэх, өвчний онош тодрохгүй эмнэлгээс эмнэлгийн хооронд дамжиж онош тодруулах, төлбөртэй эмчилгээ хийлгэх зэрэг шалтгаанаас болж байрны төлбөрөө хойшлуулах, бөөнөөр өгөх тохиодол байхыг үгүйсгэхгүй. СӨХ гэж дэндүү олон хийх ажилгүй юмнуудыг тэжээж байснаас орон сууцны компанид өгөөд хяналт тавьж бсан нь дээр байх.
За шаа л даа юу ч хийхгүй новшийн СӨХ-ийн мөнгийг төлөх албатай юм уу тэгээд? Мөнгийг зүгээр олохгүй шүү дээ!!! СӨХ гэж идэж уусан том дугарсан юмнууд зөндөө. Зарим СӨХ бол сайн ажилдаг аа сайн байдаг. Ялгаж салгаж баймаар байна.!!!
Ажилчин ч байхгүй, оффис ч байхгүй, ТУЗ ч байхгүй СӨХ-ийн мөнгийг төлөөгүйн төлөө хилээр гарах эрхгүй болох уу аан энэнээс өөр Банкны хийж чадах ажил алга уу гуцаа.
МАШ зөвөө.Бид нийтийн эзэмшлийн байранд нийгэмшиж зөв амьдрах бусаддаа гай болохгүй бусдыг хүндэлж амьрах хэрэгтэй.Маш сайн ажиллаж байгаа СӨХ олон гэдэгт эргэлзэхгүй байна.
СӨХ гэж ченжийг татан буулгах ёстой. Ямар ч нэмэргүй. ХҮТ-үүд байхад л хангалттай. Яаж ийж байгаад оршин суугчид, татвар төлөгчдийг шимж амьдардаг шимэгчдийг бий болгодог хуулиуд баталчихдаг. Ардаа улстөрч, цүнх баригчид гэсэн эзэдтэй.
Больмоор байна.
Zov zov
Хаха хэдэн юуч хиидгүй луйварчин хулгаачуудад тэгээл хэлсэн сөхын төлбөриин төлөөд байхуу
Awd bdag mungu hj bga yum bhgui arai denduu сөхiin humuust hyanalt tavidag gazar bdaggui yum uu denduu bna shde orts ugaaj bga ene ter bol shorootoi ni zuurd ugaasan nertai сөх ideh uuj bga humuus zunduu shu
Ер нь СӨХ-н хуулийг сайн хариуцлажуулах, чанартай ажил үйлчилгээг үзүүлэж байх тогтолцооруу хүсэн хүсээгүй орох болсон!!! Иргэд ч гэсэн бусдыг шимэгчлэн СӨХ-н төлбөрөө төлөхгүй ширэн нүүртэй яваад байж таарахгүй!!! Нийгэмийн харилцааны бүхийл зүйлийг хариуцлажуулах хэрэгтэй бн нэг хэсэг нь татвар хураамж, төлбөр тооцоо, шимтгэл юу байдаг юм бүгдийг үнэ төлбөргүй хүртэх сэтгэхүйтэй болжээ!!! Монгол улсын татварын алба гэж дампуурчихсан газар байнаа!!! НӨАТ- төлүүлэх талаар ямарч ажил зохин байгуулахгүй юм!!!
Маш зөв ажил бн!
Зөв шүү.үглээд байхаар хурдан хэрэгжүүл.үлгэр битгий яриад бай.
Тэр лхагва сүрэг гэгч сөх болон хүмүүсийн хэрэглэсэн цахилгаан, дулаан, цэвэр бохир усны ялгаагаар ч ойлгохгүй бөөнөөр сөх гэж солиороод байсан, сүүлийн үед орон сууц барьсан компаниуд сөх нэртэй өөрийн мэдлийн нэг нэгж байгуулчихсан зарим ажилтнуудаа цалинжуулаад, ашиг олоод байдаг болсон
Ийм тэнэглэж байж болох уу тэр Монгол банкны даргыг уулнаас нь газарт, албан тушаалын ширээнээс нь гудамжинд гаргаяа
hiliin horig tavih ni zuv shuu.bas banknaas zeel gargadaggui bolgoh estoi.er ni niigmiin halamjiig ni haagaad uguhuur tuluhgui geed yahav dee kkk
за болиоч дээ ард түмнээ зовоох юмаа олж ядах юмаа дулаан ус гэх мэтээр нэмэх гэж байж сөх байх даа яахав дээ бид чинь туйлдаж гүйцлээ их хэмжээний мөнгө идээд зугтасан хүмүүсээ оруулж ирээд мөнгийг нь аваад монгол өгүүлвэл зүгээр төлөгдчихнө шүү элбэгээ цагаан сайхан билэг эрэднэбилэг дулаан жарагл нарын идсэн мөнгийг авч чадахгүй явуулчихаад биднээс юу авах юм вээ СӨХ зүгээр яришиг байнаа
Монгол төгрөгийхөө үнэлэмжийг нэмэгдүүлэх бодлого явуулж чадахгүй ажлаа хийж чадахгүй байж юун СӨХ вэ болиочээ Лхагвасүрэн
Мөнх Мандах СӨХ нь хүмүүсийн амгалан тайван тав тухтай орчинг бүрдүүлж чадахгүй байгаа шүү. Яг цонхны өмнө сагсны шийд барьсан . Мөн ногоон байгууламжийг хамгаалахын оронд хаалтын авч машин тавих газар болгосон. Мөн хуучны байрны подвольд зориулалтын биш газарт эрүүл ахуйн шаардлага хангахгүй газарт хүнсний үйлдвэр явуулах эрхийн олгож үйлдвэрлэл үйл ажиллагаа явуулж байна. . Хөгшин настай хүмүүсийн сууж тоглодог газрыг үгүй хийж эрхийг нь зөрчсөн . Г.м.тиймээс Нэг талыг нь барилгүй иргэдийн амьдрах нөхцөлийг хангаж хамгаалахыг шаардаж байна. Хэн ч ая тухтай амьдрахад мөнгө төлнө. Гэвч тийм биш байна
энэ ч арай хэтэрнээ. СӨХ өөрөө л ажиллагаа сайтай байж мөнгөө бүрэн авах чадамжтай байх ёстой
Хуц чи
Hucaarai yu ch hiihgvi mortloo cahilgaan dulaanaas ch ih mongo neheed zvgeer mongo avaad baina shvv soh
Улсаа ядууралд хүртэл идсэн ,хулгайлсан ,биднийг ард иргэдийг Түгжиртэл Луйвардсан Саарал Ородон суудаг 76 гишүүд -дахин Сонгогдсон Хөгшидийг Яаж шийдгэх вэ??????!!!!!!10000 төг хулгайлсан нь шоронд !!!!!уул усаар нь аваад луйвар чид Төриын ордонд уулын аманд!!!!!!!!!!