Улаанбаатарт цас орно
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
20-ны өдөр Хөвсгөл, Архангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Хэнтий, Дорнодын нутаг, Өвөрхангай, Төв аймгийн хойд хэсгээр их хэмжээний нойтон цас, цас орно.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
20-нд ихэнх нутгаар, 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байх тул зам даваа гүвээнд мөстөлт, халтиргаа, гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг онцгойлон анхааруулж байна.
2024 оны 10-р сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орно. Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, цасан шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -2…-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +7…+12 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зөөлөн цасан шуурга шуурна. 0...-2 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зөөлөн цасан шуурга шуурна. -2...-4 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зөөлөн цасан шуурга шуурна. 0...-2 градус хүйтэн байна.
05 цагт Улаанбаатарт: -1 градус хүйтэн, харьцангуй чийг 18 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.