Говийн мал лабораторийн шинжилгээ хийсэн баталгаатай ус ууна

Баянхонгор аймгийн Шинэжинст суманд шинээр гурван худаг ашиглалтад орууллаа.
Тодруулбал, Шинэжинст сумын II багийн нутагт Ханан, Залаа, Бага сухайтын худгуудыг ашиглалтад оруулж, хүлээлгэн өглөө.
Малчдад тулгамддаг хамгийн том асуудал болох мал усалгааны эдгээр худгийг орон нутагт үйл ажиллагаа явуулж буй алтны үндсэн ордын төсөл хэрэгжүүлэгч “Эрдэнэ Монгол” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд барьжээ.

Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор, малчдаас ирүүлсэн хүсэлтийн дагуу худгуудын өрөмдлөгийн ажлыг хийж гүйцэтгэн, усны дээжийг лабораторид шинжлүүлж дуусаад орон ашиглалтад оруулж, малчдын ажил хөнгөвчлөгдлөө.
Тус компани орон нутгийн иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийн дагуу шаардлагатай төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулалт хийхийг зорьж ажилладаг.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.