Баянхонгорын залуус "Ухаа худаг"-т уурхайн оператороор мэргэшиж байна
"Баянхөндий" төслийн хүнд машин механизмын операторын мэргэжил олгох 7 дугаар ээлжийн сургалт "Ухаа худаг"-т амжилттай үргэлжилж байна.
Тодруулбал, Баянхонгор аймгийн Шинэжинст суманд алтны үндсэн ордын төсөл хэрэгжүүлж буй "Эрдэнэ монгол", "Энержи ресурс" компаниуд тухайн орон нутгийн иргэдийг сургалтад хамруулан бэлтгэж байгаа.
Мэргэжил эзэмшихээр ирсэн залуус онолын буюу танхимын сургалтдаа хамрагдаж, дуусгаад уурхайн бодит техникүүд дээр дадлага хийснээр сургалт дуусаж, Ухаа худаг уурхайд ажиллаж эхэлнэ.
Энэ удаагийн ээлжит сургалтад Шинэжинст сумаас 10, Баянхонгор аймгийн бусад сумдаас 10 хүн суралцаж байна.
Орон нутгийн залуусыг чадавхжуулах зорилгоор мэргэжил олгож, ажлын байраар хангах энэхүү төслийн хүрээнд долоон ээлжинд нийт 140 хүн хамрагдаад байна. Төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдаж байгаа бөгөөд Баянхөндий төслийн олборлолтын үйл ажиллагаа эхлэхээр Баянхонгор аймаг руу шилжин ажиллах юм.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баянхөндий гэж ямар төсөл байна их олон газрыг сэндийчилж ажилмааргүй л байна даа. Нэг ээ үр дүнтэй ашиглачихаад дараачийн төсөл гэвэл сайн сан