Нийгэм мэдээ

Драмын театр болон Блю скай тауэрийн дулааны шугамын ажлыг 8 хоногийн дараа зогсооно

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улсын Драмын Эрдмийн Театраас Багшийн дээд хүртэлх дулааны шугам сүлжээг шинэчлэх ажлыг энэ оны долдугаар сарын 16-наас эхлүүлсэн. Өнгөрсөн есдүгээр сард тус шугамын ажлыг зогсооно гэж байсан ч одоог хүртэл зогсоогоогүй байгаа юм.

Драмын театр болон Блю скай тауэрийн урд талд дулааны шугамын шинэчлэлийн үед ухсан нүх одоог хүртэл хэвээрээ байна гэсэн үг. Энэ нь зарим ААН, байгууллагын үүдийг таглаж, үйл ажиллагаанд нь саад учруулж буйг иргэд шүүмжилж байна.

Энэ талаар УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга М.Балдандоржоос тодруулахад "Драмын театраас Сонгдо эмнэлэг хүртэл дулааны шугамыг шинэчилж дуусаад нүхийг булсан. Айл өрх, ААН-үүдийн халаалтыг өгчихсөн. Харин дулааны шугамын шинэчлэлийн хүрээнд Драмын театр болон Блю скай тауэрийн урд талд зөвхөн худгийн холболт, нөхөн сэргээлтийг хийж байгаа юм. Өөрөөр хэлбэл дулааны шугамын худгийн холболт, гагнуур, бэхэлгээ, үл хөдлөх тулгуур зэрэг ажлыг хийж байгаа, дулааны шугамтай хэсгийг булсан гэсэн үг. Эдгээр ажлыг аравдугаар сарын 30-н гэхэд дуусгах шаардлагыг гүйцэтгэгч компанид тавьж байна" гэлээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 22, 2024 11:05

30-нд дуусгаж чадахгүй бол М.Б�##�дандорж огцроод өгөөрэй, арай л юм аа. 1км хүрэхгүй газар шугам татах гэж 3 сар илүү буюу 100 хоног болчоод яаж Метро хийнэ гэж ярьж чадаад байгаан бол

Холбоотой мэдээ

Back to top button