П.Бүрэнтөгс аваргын жүжиглэх авьяасыг нээсэн реклам

Уран хурц, дайчин барилдаан, хээгүй, гүндүүгүй төрх, биеэ авч яваа байдал, жудгаараа монгол түмний хайрыг татаж, хүндлэлийг нь үргэлж хүлээдэг бөхчүүдийн нэг нь улсын аварга П.Бүрэнтөгс. Увс нутгаас мэндэлсэн тав, Монгол Улсын 25 дахь аварга цолтон түүний өөр нэгэн авьяасыг рекламны “мангас”-ууд олж харжээ.
“Улаанбаатар гурил”-ын рекламанд аваргыг тоглуулсан нь тун ч нүдээ олж. Тамирчин тэр тусмаа аварга цолтой хүнийг гурилны рекламанд тэгээд бүр бууз, банш хийж буйгаар тоглуулахдаа тун ч эвтэйхэн зохиомжтой хийсэнд хэрэглэгчид нь ам сайтай байгаа нь анзаарагдав.
Нөгөө талаар жүжиглэх шаггүй авьяастайгаа П.Бүрэнтөгс аварга харуулав. Жижиг элдүүрээр элдсэнээс аварга гараараа ганц, ганц дараад л чимхэхэд бэлэн болгосон нь тун ч оновчтой шийдэл байв. Тэгснээ “Аваргын гарын аяыг даадаг Улаанбаатар гурил урамтай шүү” гэж тодотгосон нь бүтээгдэхүүнийхээ чанарыг их оновчтой, ойлгомжтой илэрхийлж чаджээ.

Үүний сацуу аваргын хээгүй, гүндүүгүй төрх, энгийн харилцан яриа энэ рекламыг илүү “амьд”, яг жинхэнэ мэт болгожээ. Мөн энэ рекламанд П.Бүрэнтөгс аварга зохицсон гэж ванлий. Энэ байдлаараа аварга ч рекламны салбарт нэлээд хүч түрэх дэг шүү. Кинонд хэзээний мэргэжлийн жүжигчин шиг хэвлүүлэх тогловол нэг их гайхалтгүй нь.
Улсын аварга П.Бүрэнтөгс өнгөрсөн жил төрийн наадамд түрүүлж, аварга цол хүртсэнийхээ дараа манай сайтад өгсөн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бөхчүүд чинь угаасаа жүжигчин ш дээ, гайхаад байх юу байсан юм бэ. Худлаа унаж өгнө, худлаа давна. Мөнгө авчихаад аваагүй гэнэ.
би үзээд хөйр хүрсээн
Аварга жүжигчин.дуучин болжээ....Одоо бүжиглэх л дутуу байна даа
Elduur baisaar baital garaaraa nyats daraad orc mongol gedgee buren utgaar ni haruulav
Их хөөрхөн реклам санагдсан