Сурталчилгаа

Хоол боловсруулалтыг сайжруулах энгийн гурван арга

Хоол боловсруулалтыг сайжруулах энгийн гурван аргыг танилцуулж байна.

  • Хангалттай ус уух

Шингэн сайтар хэрэглэх нь идсэн хоол, хүнс ходоодонд бутлагдах үйл явцыг дэмжиж өтгөнөө гадагшлуулж эрүүл ходоод, гэдэстэй байхад чухал хүчин зүйл юм. Усны дутагдал нь өтгөн хаталт бий болгодог. Өдөрт та биеийн жингээсээ шалтгаалан 8-10 аяга ус ууж хэвшээрэй. Мөн усны агууламж өндөр бүтээгдэхүүн сонгон хэрэглээрэй. Үүнд өргөст хэмх, тарвас, шөл гэх мэт орно.

  • Дасгал хөдөлгөөн тогтмол хийх

Дасгал хөдөлгөөн нь бодисын солилцоог сайжруулж, түүнчлэн эндорфин дааврын (аз жаргалын даавар) ялгаралтыг дэмжиж, гэдэсний дүйрэнгийг багасгаж, гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлдэг. Та өдөр тутамдаа дор хаяж 10 минут дасгал хөдөлгөөн хийж, 30 минут орчим алхаж заншаарай.

  • Тэнцвэртэй хооллолт буюу Эслэгээр баялаг хүнс хэрэглэх

Эслэг нь таны биед байгаа ашигтай бактерийн хоол болж тэдгээрийн тоог нэмэгдүүлдэг. Ингэснээр ашигтай бактери таны биеэс хорт бодисыг ялгаж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг. Тараг, самар, хар чавга, навчит ургамал, үр тариа зэрэгт эслэг өндөр агуулагддаг. Эдгээрээс үр тариа буюу тэр дундаа улаан буудайн хивэг, бүхэл үрийн гурилд эслэг хамгийн өндөр хэмжээгээр агуулагддаг. Насанд хүрсэн хүн хоногт 25 гр эслэг авах ёстой байдаг. Та 100 гр хүнсний хивгээс 8-10 гр эслэг авах боломжтой. Иймээс өдөр тутамдаа бүхэл үрийн, хүнсний хивэгтэй гурил тогтмол хэрэглэхийг зөвлөж байна.

Мөн хооллохдоо хэрэгжүүлдэг дараах бяцхан дүрмүүдийг баримтлаарай.

  • Тогтмол цагт хооллох
  • Хэт их тостой, шарсан хуурсан хоол хүнснээс татгалзах
  • Өөрийн хэрэглэж буй хоол хүнсний шим тэжээлийг тооцоолох
  • Хэт их идэх болон өлсөхөөс зайлсхийх

Хоногийн эслэгийг тооцох арга: https://www.facebook.com/ulaanbaatarflour/videos/586270475714269

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-24 15:09

Эрүүл мэнддээ анхаардаг цаг үе ирсэн байна шүү

Зочин
Зочин
2022-09-24 15:47

Бүхэл үрийн гурил гоё шүү

Зочин
Зочин
2022-09-24 17:46

Баярл�##�аа

Зочин
Зочин
2022-09-24 17:57

Гурилны үнэ нэмэгдэхгүй л байх хэрэгтэй юм сан

Зочин
Зочин
2022-09-24 18:06

Гурил идэхдээ сайн зохицуулах л хэрэгтэй юм билээ

Зочин
Зочин
2022-10-05 13:56

Үнээ битгийнэмээд баф

Холбоотой мэдээ

Back to top button