Нийгмийн

Их хотын зүрхэн хэсэгт байрлах "Juulchin Ballroom" хоол, орчин, техникийн шийдлийг цогц бүрдүүлжээ

Их хотын зүрхэн хэсэгт байрлах Галлериа Улаанбаатар төвийн гуравдугаар давхарт үйл ажиллагаа явуулж буй “Juulchin Ballroom” нь 2024 оноос хойш хурим найр, одонгийн найр, сэвлэг үргээх ёслол, төрсөн өдөр, байгууллагын үйл ажиллагаа болон төрөл бүрийн хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж байна.

Ballroom нь Grand, Sky, Urguu гэсэн гурван төрлийн танхимтай бөгөөд арга хэмжээний цар хүрээ, зочдын тоо болон зохион байгуулалтын хэрэгцээндээ тохируулан сонголт хийх боломжтой юм.

Juulchin Ballroom Grand, Sky, Urguu гэсэн гурван төрлийн танхимтай бөгөөд арга хэмжээний цар хүрээ, зочдын тоо болон зохион байгуулалтын хэрэгцээндээ тохируулан сонголт хийж боломжтой. Түүнчлэн зочдын тав тух, үйлчилгээний чанарыг хангахын зэрэгцээ хоол, орчин, техник тоног төхөөрөмжийн шийдлийг нэг дор бүрдүүлсэнээрээ онцлогтой.

Тодруулбал, баяр ёслолын зоогийг “MonBeef” брэндийн чанартай махаар бэлтгэж, зочдод амт чанартай хоолоор үйлчлэхдээ анхаардаг. Мөн танхимууд нь баганагүй, цэлгэр хийцтэй тул олон тооны зочин хүлээн авахад тохиромжтойгоос гадна арга хэмжээний ширээ, суудлын зохион байгуулалтыг хэрэгцээндээ нийцүүлэн төлөвлөөрэй.

Зочдын тав тухыг нэмэгдүүлэхээр хувцас солих өрөө, Галлериа Улаанбаатар төвийн 90-ээс дээш автомашины зогсоол нь хотын төвд арга хэмжээ зохион байгуулахад нэмэлт давуу тал болж байна.

Таны сонгосон менюгээс хамааран танхимуудыг 3-5 цаг ашиглах боломжтой төдийгүй арга хэмжээний төрлөөс хамаарч зохион байгуулалтын уян хатан шийдэл санал болгож байна. Байршил, чанар, үйлчилгээг нэг дор цогцлоосон Juulchin Ballroom нь таны арга хэмжээний хамгийн тохиромжтой сонголт байх болно.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button