ТехнологиЭнтертайнмент

Сүр хүч, технологийн шинэ үеийг илэрхийлэх Land Cruiser 300 Hybrid албан ёсоор орж ирлээ

Дэлхийн автомашины зах зээлд өндөр хүлээлт үүсгээд байсан цоо шинэ Land Cruiser 300 Hybrid загвар Монгол Улсад албан ёсоор худалдаалагдаж эхэллээ. ТОЁОТА брэндийн албан ёсны дилер "Таван Богд Автомотив" ХХК энэхүү шинэ загварыг харилцагчдадаа хүлээлгэн өгч эхлээд байна.

Land Cruiser цувралын олон арван жилийн нэр хүнд, чанарыг  хадгалсан хэвээр атлаа хамгийн сүүлийн үеийн хөдөлгүүрийн технологийг шингээсэн энэхүү загварыг олон улсын автомашины шинжээчид "Land Cruiser-ийн шинэ үеийг тодорхойлсон, илүү хүчирхэг бөгөөд илүү боловсронгуй жолоодлоготой" хэмээн үнэлээд байна.

Энэ бол энгийн HYBRID биш, Performance Hybrid технологийн шинэ түвшин

Land Cruiser 300 Hybrid-ийн гол онцлог нь Тоёотагийн Performance Hybrid систем юм. Энэхүү технологи нь зөвхөн шатахуун хэмнэх зорилготой уламжлалт Hybrid системээс ялгаатай бөгөөд хүч, гүйцэтгэл, найдвартай ажиллагааг шинэ түвшинд хүргэснээрээ онцлог. Ялангуяа Land Cruiser-ийн уламжлалт хүчирхэг жолоодлогыг эрхэмлэдэг хэрэглэгчдэд зориулан Тоёотагийн инженерүүд дараах шийдлүүдийг боловсруулан бүтээжээ.

Хамгийн өндөр мушгих хүч

457 морины хүч, 790 Н.м мушгих хүчтэй энэхүү хөдөлгүүр нь Land Cruiser цувралын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлтүүдийн нэг юм. Илүү хүчтэй таталт, илүү итгэлтэй жолоодлогыг ямар ч нөхцөлд мэдрүүлэхээр бүтээгдсэн.

Турбо ба цахилгаан моторын төгс хослол

3.5 литрийн V6 Twin-Turbo хөдөлгүүрийг цахилгаан мотортой хослуулснаар хааз дарах мөчөөс эхлэн саатал бараг мэдрэгдэхгүй хурдасгал бий болох ба бартаат зам, өгсүүр, шавар, элс зэрэг хүнд нөхцөлд ч хүчний алдагдалгүй, тогтвортой гүйцэтгэлийг санал болгоно.

Land Cruiser цувралын нэр хүндийг хадгалсан бат бөх хийц

Хайбрид системийг бартаат зам, ус туулах нөхцөл, эрс тэс уур амьсгал зэрэг хатуу орчинд ашиглах боломжийг бүрэн тооцоолж, тусгай хамгаалалттайгааринженерчилсэн нь Монголын нөхцөлд ашиглахад илүү тохиромжтой болгожээ.

Албан ёсны, найдвартай, баталгаат үйлчилгээ

Энэхүү дэлхий дахины анхаарал татаж буй Land Cruiser 300 Hybrid загвар ТОЁОТА брэндийн албан ёсны дилер болох"Таван Богд Автомотив" ХХК-ийн үзүүлэнгийн танхимд бэлэн ирээд байна.  Та бүхэн автомашинаас гадна үйлдвэрлэгчийн стандартын баталгаат үйлчилгээ, оригинал сэлбэг хэрэгсэл, мэргэжлийн инженерүүдийн засвар үйлчилгээ зэрэг борлуулалтын дараах цогц үйлчилгээг авах боломжтой.

Та шинэ үеийн Land Cruiser 300 Hybrid-ийн хүч чадал, технологийн шийдлийг өөрийн биеэр үзэж, мэргэжлийн зөвлөхүүдээс дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Борлуулалтын менежерүүд: 7577-4444, 9511-4444, 9511-3333, 9510-7777, 9510-4444, 9510-3333

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button