ЭРҮҮЛ МЭНД

Өрхийн эмнэлгүүд ирэх гуравдугаар сар хүртэл ням гарагт ажиллана

Амьсгалын замын цочмог халдвар болон томуу, томуу төст өвчний идэвхжил, дэгдэлтийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвийг уртасгасан цагийн хуваарийн дагуу ажиллаж байна.

Өрхийн эрүүл мэндийн төвүүд өчигдрөөс эхлэн 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл доорх уртасгасан цагаар ажиллах юм.

Өрхийн эрүүл мэндийн төвийн цаг уртассан байдал:

Ажлын өдөр: 17:30-19:00 цагт

Ням гарагт: 10:00-16:00 цагт ажиллана.

Дүүргийн Эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет”-ын хувьд:

Ажлын өдөр:16:00-22:00 цагт

Бямба гарагт: 10:00-16:00 цагт ажиллаж байна.

Тухайлбал,

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН ЭМЧИЙН НЭМЭЛТ ҮЗЛЭГ

I Бүс

1, 2, 3, 11, 15-р хорооны хүүхдийн үзлэг:

-Ажлын өдрүүдэд 17:00 - 22:00 цагт

-Бямба гарагт 10:00 - 16:00 цагт

Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн 100 тоот өрөөнд;

II Бүс

4, 5, 6, 7, 8, 9,10,12, 14, 16-р хорооны

хүүхдийн үзлэг:

-Ажлын өдрүүдэд 19:00 цагаас хойш

-Амралтын өдрүүдэд 16:00 цагаас хойш

Яармагийн нэгдүгээр буудал, замын урд байрлах Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт;

III Бүс

ХУД-ын 13-р хорооны хүүхдийн үзлэг:

-ТУУЛ ТОСГОНЫ ЭМНЭЛЭГТ.

ЭХ СУРВАЛЖ: НЭМГ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button