Жижиг намуудын хүлээсэн өндөр хариуцлагыг ИЗНН тавтиргүй хандлагаар хөсөрдүүллээ

Холимог тогтолцоогоор, 126 гишүүнтэй анхны парламент бүрдээд анхны ээлжит чуулганаа үргэлжлүүлж байна. Эдгээр өдрүүдэд Иргэний зориг, ногоон нам дотоод толхилцоон үүсгээд буй.
ИЗНН-аас УИХ-ын гишүүн болсон М.Нарантуяа-Нара үг хэлэхдээ намын даргаа шүүмжилсэн юм. Хуралдаа суудаггүй, муу аргатай гэхчлэн тодотгосон. Үүнээс нь хоёр хоногийн дараа нам хуралдаж, М.Нарантуяа-Нараг дэд даргын албан тушаалаас нь буулгав.
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн хувьд үйл явдал өрнөснөөс хойш хэвлэлд нээлттэй хандаж, "Зарчмын шүүмжлэл хэлэхээс аргагүй. Хуучны улстөрчдөд муу туршлага гэж байна. Орж ирж үгээ хэлчхээд л гараад явдаг. Ийм байж таарахгүй. Энэ бол шинэ тутам парламент. Яах гэж Үндсэн хуулиа өөрчилж, 126 гишүүнтэй парламент байгуулсан билээ. Хэдийгээр би ИЗНН-аас сонгогдсон ч намын даргаараа хэлэх үгээ хязгаарлуулж болохгүй. Би ард түмнийг төлөөлж буй" гэхчлэн байр сууриа илэрхийлээд байна.
Харин ИЗНН-ын дарга Б.Батбаатар сэтгүүлчдэд "олдохгүй" байна.
Угтаа Үндсэн хуулийн өөрчлөлтөөр сонгуулийн тогтолцоог холимог болгож, 76 квотыг 126 болгож нэмсэн шалтгаан олон намын оролцоог хангах байв. Жижиг намуудын парламентад сонгогдох боломжийг ингэж бүрдүүлсэн. Энэ өөрчлөлтийн дагуу МАН, АН-аас гадна дахиад гурван нам УИХ-д суусан нь ХҮН, Үндэсний эвсэл болон ИЗНН юм.
Энэ эхлэл. Жижиг нам жижиг гэлтгүй парламентад сууснаар сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж чадна, ард түмнийг шударга үнэнээр төлөөлнө гэдгийг харуулах хариуцлага тэдэнд бий. Өнөөдөр ИЗНН дөрвөн суудал авсан ч 2028 онд 40 болж ахиулах эсэх нь тэдний хандлагаас л хамаарах юм.
Өөрөөр хэлбэл ирээдүйд парламент сонгодог мэтгэлцээний зарчимдаа ойртож, олон намын төлөөллөөс бүрддэг болно гэвэл эхлэлийн цэг дээр нь пропорциональ хэлбэрээр сонгогдсон тэд зогсож байна.
Атал даргаа шүүмжилсэн гишүүнээ дэд даргаас нь болиулах, байр суурь, үндэслэл шалтгаанаа тайлбарлахгүй аг жиг суух зэрэг улс төрийн соёлгүй хандлагыг ИЗНН-ын дарга Б.Батбаатар гаргаж байна. Нөгөө талаар М.Нарантуяа-Нарагийн нэр нүүрээр иргэд ИЗНН-ыг олонтой дугуйлсан гэдгийг ч үгүйсгэх аргагүй.
М.Нарантуяа-Нара ард түмний төлөөллийн хувьд үг хэлэх бүрэн эрх чөлөөтэй. Гэхдээ намын зохион байгуулалт, нэр нүүр гэдэг үнэт зүйлийг бодолцох учиртай ч билээ.
Үүнээс дараа, дараагийн парламентын чиг хандлага тогтоно.
Угтаа ИЗНН шинэ тутам нам биш. Олон жил улс төрийн тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа, дэслэлд дээгүүр бичигддэг. Энэ утгаар төлөвшиж тогтсон байх шаардлагатай ч юм. Жагсаалтаар сонгогдож багтсан жижиг намуудын нэр хүндийг хэн хэн нь өргөж, ухамсартай, хариуцлагатай явах учиртай.
Г.САНСАРМАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Батбаатар ямархуу ухамсартай, яаж төлөвшсөн хүн бэ гэдгээ иймхэн юманд л харуулчихлаа даа. Ийм даргатай нам нэг их хол явахгүй л дээ, ард түмэн сохор биш, харж сонсож байгаад 2028 онд муу дүн тавихаа мэдэх байлгүй дээ.
Парламент олигтой ажиллачээ
Өлөн гөлөг сонгогдчоод мундагтаа гарсан ют шиг галзуурч байна энэ төлөвшөөгүй нам нэртэй юмнууд ч дээ бөөн амбиц
Ха ха хэн бэ гэдгээ мөн амархан таниулаж байна дөө
Дарга нь олдохгүй бол Генсек гэж өлбөгөр юмнаас нь яриа аваач. Бас жагсаалтаар орж ирээ биз дээ.
АН,ХҮН, нам бол ноён урваач,нохой шарваач.
Батбаатар ч дээ. Доожоо муутай л нөхөр
Энэхүү Батбаатар нь яаж яваад олон түмэнд Оюун гишүүнээр төлөөлүүлж нэр хүндтэй болсон ИЗНН - ын дарга болсон юм бол ?
Хэдийгээр хослол өмсөн саравч зүүж имиждээ ихэд анхаарч өөрчилсөн ч энэ хүн улстөрч биш бүр үнэр ч байхгүй хүн шүү.