Нийгэм мэдээ
Загасны уурга нь цахилгааны утсанд хүрснээр тогонд цохиулж амиа алджээ
Өчигдөр буюу /2024.10.22/ өдөр Ховд голын эрэг дээр загасчилж байсан иргэн тогонд цохиулж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал Ховд голоос загас барихаар очсон 35 настай иргэн өндөр хүчдэлийн шугамд өлгөгдсөн загасны уургыг татаж буулгах үедээ цахилгаан гүйдэлд цохиулж, амь насаа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгджээ. Энэ тухай дуудлага мэдээлэл тухайн өдрийн 17 цаг орчимд цагдаагийн байгууллагад ирсэн бөгөөд тус дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явагдаж байна гэж ЦЕГ-аас мэдээлэв.
Иймд иргэд амарч, зугаалахдаа сонор сэрэмжтэй байж, аливаа төрлийн болзошгүй эрсдэл, ослоос сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тог юугаар дамжсан бэ
Өндөр хүчдэл гэж байна тэгхээр мэдээж ойлгомжтой. Загас барих бин тэнгэр өөрийг нь барьждээ хөөрхий