Газрын тос боловсруулах үйлдвэрийг урагшлуулахад Энэтхэгийн "ЭКСИМ" банкнаас зээл авна

Энэ долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар газрын тос боловсруулах үйлдвэр барих асуудлыг хэлэлцсэн билээ. Энэ үеэр Монгол-Энэтхэгийн эдийн засгийн хамтын ажиллагааны үр дүнд 2021 онд газрын тос боловсруулах үйлдвэр барих гэрээг үзэглэсэн бөгөөд үйлдвэрийн бүтээн байгуулалтын процесс, хөрөнгө оруулалтыг ч мөн хөндсөн юм.
Дорноговь аймагт баригдаж буй газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтад нэмэлт санхүүжилт татахаас аргагүй хэмээн салбарын сайд нь онцолсон билээ. Үйлдвэрийн барилга дөрвөн багц хэсгээс бүрдэх бөгөөд өнгөрсөн гурван жилийн хугацаанд зарим ажлууд саатаад буй юм.
Өнөөдрийн байдлаар нэгдүгээр багцын ажил дууссан бөгөөд хоёр, гуравдугаар багц үргэлжлээд явж байгаа ч дөрөвдүгээр багцын ажилд 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт хүрэлцэхгүй, хөрөнгө оруулалтын асуудал үүсчээ. Ингэснээр 431 сая ам.доллароор санхүүжилтийг нэмэгдүүлэхээр болж Энэтхэгийн "ЭКСИМ" банкнаас дээрх 431 сая ам.долларыг нэмж авах гэрээг байгуулах асуудлыг хөндлөө.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өмнөх 1,2 тэрбум доллароороо үйлдвэрээ бариад дутсан хөрөнгөө зээлдэггүй юм уу, өдөө цайны газар, засварын газраас өөр юу ч хийгээгүй байж, юу мэдэж дахин зээл аваад байгаа юм болов оо, гайхаж байна, энэ төсөлд эзэн байна уу, нэг худ�##�ч авгай, өөр юм байхгүй, манай улс ч сүйрэх эь дээ