Их Британи ОХУ-ын царцаасан хөрөнгийг ашиглан Украинд $2.94 тэрбумын зээл олгоно
Их Британи ОХУ-ын царцаасан хөрөнгийг ашиглан Украинд 3 гаруй тэрбум ам.долларын зээл олгоно гэж мэдэгдсэн байна. Энэ жил Их долоон орон ОХУ-ын царцаасан $300 тэрбум гаруй хөрөнгийг хэрэглэн 50 тэрбум ам.долларын зээл Украинд олгох тохиролцоонд хүрсэн. Энэ тохиролцооны хүрээнд Их Британи 2.94 сая тэрбум ам.долларын зээлийг Украинд олгох болжээ. Украин тэрхүү зээлийг зэвсэгт хүчин, улсын төсөв, дэд бүтцийг сэргээх гэх мэт хүссэн зүйлсдээ ашиглаж болно.
Энэхүү зээлийг олгож байгаа гэдгийг Их Британийн Канцлер Райчел Ривз, Батлан хамгаалахын сайд Жон Хили нар улсад нь бэлтгэгдэж буй Украин цэргүүдтэй уулзах үеэрээ мэдэгдсэн юм. Ривз “Путиний түрэмгийллээс ангижрахын төлөөх тэмцэлд Украин болон түүний ард түмэнд үзүүлэх бидний дэмжлэг мятаршгүй, шаардлагатай гэсэн хугацаанд дэмжинэ” хэмээсэн байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Их Британийн дэмжлэгт гүнээ талархаж буйгаа илэрхийлж энэ аргаар тусламж үзүүлсэн анхны улс болж байна гэжээ. Тэрбээр “Их Британи Украины жинхэнэ нөхөр, түнш гэдгээ дахин манлайлж харууллаа” гэсэн юм.
Эх сурвалж: Yahoo News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Британийн хөрөнгө мөнгө Орост байж л байгаа.Адил хариу авагдана.Дэлхий дээр түүхэндээ хамгийн олон дайн ( 175 оронтой дайтсан) хийсэн орон бол англи . Магадгүй ирээдүйд шотланд , Ирланд, англи , Уэльс гэж задрах орон доо.Одоо болтол жижиг ар�##� колони улсууд английн мэдэлд байдаг. Эсвэл цагаачидтай эзлэгдэх улс