Б.Отгонтуяа “U23”-ын ДАШТ-д дагах барилдаан хийнэ
Чөлөөт бөхийн залуучуудын “U23” хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.
Өчигдөр эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн төрөл 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн барилдаануудаар эхэлсэн. Манай улсаас тэмцээний эхний өдөр дөрвөн бөх хүч үзсэнээс 55 кг-ын жинд “U23” насны Ази тивийн хошой аварга Баянмөнхийн Отгонтуяа дагах барилдаан хийхээр боллоо. Тэрбээр эхний тойрогт Казахстаны А.Ашимоваг 8:2-ийн харьцаагаар ялсан. Харин шөвгийн наймын барилдаанд “U23” болон залуучуудын олимп, залуучуудын дэлхийн аварга, Европ тивийн аварга Шведийн Эмма Жонна Денист 12:5-ын харьцаагаар ялагдсан юм.
Шведийн бөх цааш ялсаар шигшээд шалгарсан тул манай бөх дагах барилдаан хийх эрхтэй болжээ. Б.Отгонтуяа дагах барилдаанаа өнөөдөр 16:30 цагт хийхээр болсон. Тэрбээр насанд хүрэгчдийн дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Украины Х.Олександратай барилдахаар боллоо.
Мөн түүнчлэн өнөөдөр эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг жингүүдийн хэсгийн барилдаан явагдах ба манай улсаас мөн дөрвөн бөх хүч үзэх хуваарьтай байна.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.