Японы эрх баригч эвсэл олонхын суудлаа алдлаа

Ням гарагт /2024.10.27/ Япон улсад Төлөөлөгчдийн танхимын сонгууль явагдсан. Тэгвэл тус улсын эрхийг барьдаг намын эвсэл тус танхимд олонхын суудлаа алдсан байна. Ингэснээр дараагийн засгийн газрын бүрэлдэхүүн болон дэлхийн дөрөв дэх хамгийн том эдийн засгийн төлөв байдалд тодорхойгүй байдлыг үүсгэлээ.
Японы Ерөнхий сайд Ишиба Шигэрүгийн Либерал ардчилсан нам (ЛАН) дэлхийн хоёрдугаар дайнаас хойших ихэнх хугацаанд тус улсыг удирдаж ирсэн. Сонгуулийн өмнө ЛАН Комэйто нэртэй намтай хамтран эвсэл үүсгэж засгийн газар байгуулсан юм. Тэгвэл тэр хоёр нам энэ удаагийн сонгуулиас 215 суудал авсан байна.
Энэ удаагийн сонгуулийн үр дүн нь ЛАН, Комэйтогийн эвслийн хувьд 2009 оноос хойш үзэгдээгүй муу байв. Ишиба “TV Tokyo”-гийн өмнө үг хэлэхдээ “Энэ сонгууль бидний хувьд маш хүнд байлаа” гэсэн юм. Комэйто намын шинэ даргаар өнгөрсөн сар сонгогдсон Кэйичи Иший өөрийнхөө тойрогт өвдөг шороодсон байна. Энэ сонгуулийн хамгийн том ялагч нь сөрөг хүчний төлөөлөгч Үндсэн хуулийн ардчилсан нам байлаа. Тус нам сонгуулийн өмнө 98 суудалтай байсан бол 148 суудал авсан юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.